"Намрын ногоон өдрүүд-2016"-г амжилттай зохион байгууллаа
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ
2016.09.23

"Намрын ногоон өдрүүд-2016"-г амжилттай зохион байгууллаа

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд нэмэгдэл үнэгүйгээр хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-20 ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгуулж хаалтын арга хэмжээгээ хийлээ.

Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан “Эрүүл Монгол хүнс Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 17 аймгийн 100 гаруй ААН, хоршоо 306 ногоочид 933 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 800 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. 

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 11 дэхь жилдээ болж энэ жилийн үзэсгэлэн худалдааны үеэр “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, “Эх орны эрүүл сүү”, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс- Таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” зэрэг өдөрлөгүүд сонирхолтой олон арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд нийтдээ 430 цэгт жимс, хүнсний ногоог борлуулах юм байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох аймаг, сум, багуудын бүртгэл маргааш хүртэл явагдана. Нийт оролцож байгаа иргэд,аж ахуй нэгж,хоршоод энэ жил бороо хур сайтай байсан учраас ургац арвин байсныг онцолж байлаа.

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны хүрээнд “Сүү миний амьдралд”, Ногоон хүнсний ач холбогдол”, сурагчдын зохион бичлэг, гар зургийн уралдааны шалгаруулалт, Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, Сүү сүүн бүтээгдэхүүний ач тус, хэрэглээний талаарх видео сурталчилгаа, ”Milk show” – Сүүн хоолны үзүүлбэр, Навчит ногоо болон төмс, хүнсний ногооны “Cook show”, “Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадгалах технологийн зөвлөмж, сургалт” гэх мэт олон үйл ажиллагаа болсон юм.

Тус арга хэмжээний хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле,Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат болон албаны бусад хүмүүс оролцож “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээнд оролцсон аж ахуй нэгж хувь хүмүүст баяр хүргэж шилдгээр шалгарсан аж ахуй нэгж,үндэсний үйлдвэрлэгчид,хоршоодын шагналыг гардуулан өглөө.Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн- уриатай “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээнд оролцсон Шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

Эх орныхөө хөрсөнд ургасан эрүүл, органик бүтээгдэхүүнээ ард түмнийхээ гар дээр дундын зуучлалгүй шууд хүргэж байгаа үйлдвэрлэгчид оролцогчдоос шилдгүүдээ шагнаж урамшууллаа.

Шилдэг бүтээгдэхүүнээр

“Өгөөж Чихэр, боов” ХХК “Шидэт бренд”  Импорт орлосон шилдэг бүтээгдэхүүнээр “Өв, сүү хоршоо “Yak Cheddar” сарлагийн бяслаг  Дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн Шилдэг хүнсээр Мах импекс ХХК “Орон нутгийн шинэ шилдэг хүнс”-ээр Говь-Алтай аймгийн “Электрон Алтай” ХХК “Алтайн бренд” Сулийн гурил Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Хүнс үйлдвэрлэгчээр “Жүр үр” ХХК,  Шилдэг савлагаатай хүнсээр- Мах импекс ХХК Зохион байгуулалт сайтай аймгаар Сэлэнгэ аймаг,  Зохион байгуулалт сайтай сумаар Өмнөговь аймгийн Булган сум, Дорноговь аймгийн Сайншанд сум Зохион байгуулалт сайтай оролцсон дүүрэгээр Сонгинохайрхан дүүрэг Зохион байгуулалт сайтай оролцсон төслөөр “Глобал коммунитус” ОУ-ын байгууллага Шинэ сортын ногоо тариалж, нутагшуулсан ногоочин Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин О. Мөнхтуяа Шилдэг ногоочин- Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумы ногоочин Б. Ганбаатар, Хэнтий аймгийн Мөрөн сумын ногоочин Л.Баттуяа Хамгийн олон нэр төрлийн ногоо борлуулсан ногоочиноор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин О.Батсайхан Хамгийн олон нэр төрлийн ногоо борлуулсан Аж ахуйн нэгжээр Төв аймгийн Зуунмод сумын Атрын шим компани Эрүүл төмс борлуулсан ногоочиноор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин Ц. Даваасамбуу Шилдэг жимсчинээр Увс аймгийн Улаангом сумын” Ганнэгүн”ХХК Шилдэг жимсчин иргэнээр Ховд аймгийн Буянт сумын ногоочин З.Ардагүл Шилдэг ногоочдын холбоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ундрах Ерөө” ногоочдын холбоо Шилдэг хоршоогоор Төв аймгийн Борнуур сумын Ургац хоршоо болон Дорноговь аймгийн Сайншанд “Мөнх ашиг” хоршоо Шилдэг Аж ахуйн нэгжээр Улаанбаатар хот Баянгол дүүргийн Сэнжит оюу компани, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Говийн өндөр” компани тус тус шагнал хүртлээ. 

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” - уриатай “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээ 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Нйислэлийн засаг дарга УБ хотын Захирагчтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнээ дундын зуучлалгүйгээр шууд борлуулах 300 гаруй цэгийг энэ оны 10-р сарын 25-ны өдөр хүртэл ажиллуулна.