Батболд.Су 2016.09.23 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгийн газар

Италийн органик хүнс үйлдвэрлэгчид Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа

Италийн органик хүнс үйлдвэрлэгчид Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа

Итали Улсын Пиемонтэ хотын органик хүнс үйлдвэрлэгчдийн консирциумын төлөөллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Италийн тал манай улсын нийслэлд “Суурьшлын шинэ, эко бүс байгуулах төсөл”-ийн талаар санал солилцож, дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

“ЧЭГ Прожект ХХК-ийн үндэслэгч, захирал Луижи Тоскано “Биднийг хүлээн авч уулзаж байга та бүхэнд гүнээ талархаж байна. Манайх газар тариалан болон ХАА чиглэлээр сүүлийн 15 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан компаниудаас бүрдсэн туршлагатай  консорциум гэдгээ онцлоод Улаанбаатар хотод “Суурьшлын шинэ, эко бүс байгуулах төсөл”-ийг танилцуулж хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын цаг уурын нөхцөл байдал, хөрсний чанар, гарч болох эрсдэл зэргийг бүрэн судлаж үзсэн. Энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Хэрэв төсөл хэрэгжихээр бол бид энэ аравдугаар сараас жимс жимсгэний мод, бут сөөгөө суулгаж, ирэх хавраас тахиа болон бусад аж ахуйгаа эхлэх төлөвлөөгөөтэй байгаагаа дурьдаад, хотын иргэдээс боловсон хүчнээ бүрдүүлэх бодолтой байгаа. Та бүхний зүгээс төсөл хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдэж өгсөн тохиолдолд  хөрөнгө оруулалтын 50-100 хувийг гаргах бүрэн боломжтой гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нөхцөл байдлын талаар танилцуулаад, Нийслэлийн хүсний хангамжийг нэмэгдүүлэх, жилийн дөрвөн улирлын турш шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнээр хангах асуудал дээр анхааран ахиц дэвшилт гаргах зорилго тавин ажиллаж байгаа.  Манай улс хэдийгээр мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон боловч цаг агаарын эрс тэс уур амьсгалтай.

Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд өндөр хөгжилтэй, техник технологи хөгжсөн орнуудын дадлага туршлага зайлшгүй хэрэгтэй. Тиймээс гадны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд таатай орчинг бүрдүүлэх, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллах болно” гэлээ.

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Манай хотын зүгээс иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө эрүүл аюулгүй шинэ хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг ханган ажиллахыг зорьж байна.

Эдийн засгаа тооцоод хөрөнгө оруулаад явж байгаа бүх хэлбэрийн хувийн хэвшил болон иргэдийн боломжийг ханган ажиллана.Хотын бодитой нөхцөл, бололцоонд тулгуурлан өөрсдийн төслөө хэрэгжүүлнэ гэвэл бидний зүгээс дэмжин ажиллана гэлээ.