Оюунхорол.Д 2016.09.26 | Сонин: Монголын үнэн

Орхон гол цэвэр, тунгалаг болоход 1-2 жил шаардлагатай

Орхон гол цэвэр, тунгалаг болоход 1-2 жил шаардлагатай

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын ,, Орхон багт ажиллах үеэрээ Орхон голыг бохирдуулсан алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоосон.

Гэвч мэдээллийн зарим хэрэгслээр Орхон голын эхэнд алт олборлогч компаниуд үйл ажиллагаагаа явуулсаар байна гэж мэдээлсэн. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба уг мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “БОАЖЯ, МХГ,орон нутгийн цагдаагийн байгууллагын хамтарсан 14 хоногийн хугацаатай байнгын пост газар дээр нь ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч компани байхгүй. Бүх аж ахуйн нэгжийн техник тоног төхөөрөмжийг Мэргэжлийн хяналтын газраас лацадсан. Мөн цахим мэдээллийн хэрэгслээр Орхон голд мөнгөн ус ашиглаж байна гэх мэдээлэл гарсан. Шороон орд дээр мөнгөн ус ашигладаггүй. Тиймээс энэ бол ташаа мэдээлэл” гэлээ.

Орхон голын эхэнд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж, тэд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэж байсан юм. Эдгээр компанийн 14 нь ТЭЗҮ-гээ хууль ёсны дагуу хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг бариуиаа бүрдүүлээгүй зөрчил илэрсэн.

Байгаль орчны тухай хуулийн 26 дугаар зүйлд байгаль орчны хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага орон нутагт хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Голд бохир усаа нийлүүлж байсан компаниудын үйл ажиллагааг зогсоосон ч бохироор урссан хэвээр байгаа нь Орхон голын урсац бүрэлдэх эх байнгын цэвдэгтэй, нарийн тоосонцорын ширхэгтэй учир хүртэл лаг шавар нь урсч байгаа гэнэ. Г гольдролыг нь өөрчилсөн учир хөрсөө урсч байгаа аж. Тиймээс Орхон гол цэв тунгалаг болоход 1-2 жил шаардлагата гэдгийг албаны хүн хэллээ.

Орхон гол зургаан аймгийн 53 суманд урсдаг. Нийтдээ 100 гаруй мянган хүн амын  ундны усны хэрэглээг хангадаг. Орхон голд үйл ажиллагаа явуулдаг зарим нэг компаниуд бичиг баримтаа бүрдүүлээд нөхөн сэргээлтийн барьцаа мөнгөө байршуулаад эхэлсэн тухай  БОАЖЯ-н ХМА-наас мэдээллээ.