Ж.Эрдэнэбат: Хариуцлагагүй зудыг засна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.09.26

Ж.Эрдэнэбат: Хариуцлагагүй зудыг засна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын  зүүн аймгуудад хийсэн уулзалт Дорнод аймгаар үргэлжиллээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хийж    байгаа ажил, цааш дын   зорилтынхоо талаар танилцуулж эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бололцоотой бүх арга хэмжээ авч байгааг тодотголоо.

Тэрбээр, ‘Төр, засаг тогтвортой байх, хууль хяналтын байгууллагаас шалгах зэргээр дарамт, хүндрэл учруулдаггүй, төрийн албаны хүнд суртлаас болж төлөвлөсөн ажил сунжирдаг өнөөгийн байдлыг өөрчлөхийг хөрөнгө оруулагчид хүсч байгаа учир энэ чиглэлээр ажиллаж байна. Засгийн газар ганцаараа зүтгэх бус, иргэд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад чухал нэмэр” гэв.

Энэ үеэр дорнодчууд Халхголд чөлөөт бүс байгуулах, үндэсний бүтээн байгуулалт хөтөлбөр нэрийн дор өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан тогтоолын хүрээнд газар нутгийг нь зарсан, худалдсан гэх асуудалд шүүмжлэлтэй хандаж энэ чиглэлээр тууштай арга хэмжээ авахыг хүсч байв. Халхгол суманд 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь ярьж байсан ч өдгөө 320 мянган га болж нэмэгджээ. Тиймээс өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож, Халх голын бүс нутгийг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төв болгохыг учирлаж байв.

УИХ-ын 2015 оны долдугаар сард Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоол баталсан. Энэ нь олон нийт, нутгийнхны зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан тул УИХ 2016 оны тавдугаар сард Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай 46 дугаар тогтоол баталсан юм.

Улмаар дээрх тогтоолын хүрээнд Засгийн газраас Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын хөтөлбөр байгуулах тухай 328 тоот тогтоол гаргаж, газрыг нь хэдийн олгоод эхэлсэн билээ.

Гэвч ердөө нэрийг нь өөрчилсөн төдий нүд хуурсан зүйл байсныг дорнодчууд хэлсэн. Үүнээс гадна боловсролын салбарын барилга байгуулалтын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хаана ч байдаг.

Дорнод аймгийн тухайд ч ийм асуудал байсаар буй талаар боловсролын байгууллагын удирдлагууд уулзалтын үеэр учирлаж байсан. Энэ тухайд Ерөнхий сайд ирэх жилээс гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын өргөтгөлийг шийдэх бодлого барьж ажиллахаа онцолсон юм.

Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус станц Дорнод аймаг болон зүүн бүсийн аймгийн зарим сумыг эрчим хүчээр хангадаг. Г эвч цахилгаан эрчим хүчний ачаалал дээд цэгтээ хүрсэн учир цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүйд хүрчээ.

Жишээ нь, 2025 оноос эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх магадлалтай учир станцын хүчин чадлыг 100 мегаватг болгон өргөтгөх боломжийг судалж эхэлжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ дөрвөн жилд таван станц барих, өргөтгөхөөр төлөвлөсний нэг нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компани юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ Халх гол суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтай” группийн тэжээлийн үйлдвэртэй танилцсан юм. Жилд 100 мянган тонн тэжээл үйлдвэрлэх энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах бүрэн боломжтой. Малын тэжээлд ордог улаанбуудай, рапс, царгас зэргийг 20 гаруй мянган га-д

Жилд 100 мянган тонн тэжээл үйлдвэрлэх энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах бүрэн боломжтой.

тариалжээ. Энэ жил гэхэд анх удаа 6000 га-д царгас тариалсан нь гантай жил хэдий ч маш сайн ургасан байна. Компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнийн хэлснээр энэ долоо хоногоос эхний бүтээгдэхүүнээ гаргах бөгөөд зах зээл, захиалга нь хангалттай аж. Түүний хэлснээр ургацаа жилд гурван удаа хураах юм байна. Мөн ийм хүчин чадалтай үйлдвэрийг дахин хоёроос гурвыг барих боломжтой гэдгийг тэрбээр онцолсон юм. Бүрэн автомат, европ технологитой энэ үйлдвэр ашиглалтад орсноор 120 гаруй хүн ажлын байртай болжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Зүүн бүсийн аймгуудад хийж байгаа албан томилолт юугаараа онцлог болж байгаа вэ?

Энэ удаагийн орон нутгийн томилолтоо Хэнтий, Дорнод гэсэн хоёр аймгаар хийлээ. Засгийн газрын хувьд аль болох иргэдийнхээ дуу хоолойг сонсож бодлого, шийдвэрээ гаргахыг илүүд үзэж байгаа. Ерөнхийдөө орон нутагт шийдвэрлэх шаардлагатай олон ажил байна.

Жишээ нь, Дорнод аймагт эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал байна. Бизнесийн байгууллага, иргэдийн зүгээс ч энэ талаар санал тавьж байна. Тиймээс бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Засгийн газрын зүгээс аливаа асуудалд аль болох бололцоотой зүгээс нь хандана.

-Орон нутгийнхны хувьд ямар асуудлыг түлхүү ярьж байна вэ?

Тухайн орон нутагт ажиллаж, амьдарч иргэдийн хувьд яг ямар асуудал тулгарч байгаагаа хамгийн сайн мэддэг. Мэдээж Засгийн газрын зүгээс тздгээр иргэдийн санал бодлыг сонсож байгаа нь аливаа ажлыг хэрэгжүүлэх боломж, бололцоог нь хангаж буйгаас өөрцгүй.

Иргэдийн зүгээс төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой санал, шүүмжлэлийг их ярьж байна. Засгийн газрын зүгээс ямар ч байсан дуусгаагүй барилга, байгууламжийг эхний ээлжид явуулна. Хоёрдугаарт, иргэдийн амьдрал ахуй муудаж байгаа талаар ярьж байна. Засгийн газрын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор үйлдвэржилтийн бодлогьгг баримталж ажиллана.

-Хариуцлагын талаар?

Манай намын мөрийн хөтөлбөрт эю талаар тодорхой тусгасан. Ер нь хариуцлагагүйн зудьггзасах чигаэлээр Засгийн газар ажиллана.

-Хэнтий аймагт ажиллахдаа 350 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байгаа шүү дээ?

Энэ асуудлыг шийдвэрлэснээр 1000 орчим айл өрх төдийгүй бүхэл бүтэн сургууль үйл ажиллагаагаа явуулах боломжтой болох юм билээ. Гагцхүү жижигхэн асуудлаас үүдэж олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Тиймээс жижиг зүйлээс шалтгаалж олон хүний эрх ашгийг хөндөх эрх Засгийн газарт байхгүй гэж бодож байна.