Гишүүд Экологийн асуудлаар туршлага судлаад ирлээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2011.02.22

Гишүүд Экологийн асуудлаар туршлага судлаад ирлээ

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Ц.Даваасүрэн нар  Япон улсад ажиллаад ирлээ. Ажлын айлчлалынхаа дундуур тэд Японы Нагоя хотоос холгүй орших Мей мужийн үйлдвэрлэлийн жижиг хоттой танилцжээ. 1960-70-аад онд энэ хотод үйлдвэржилт эрчимтэй хөгжиж, олон тооны хүнд үйлдвэрүүд байгуулагдсанаар энэ хот экологийн сүйрэлд хүрч, иргэд нь агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлд нэрвэгдсэн байна.

Харин Японы Засгийн газар экологийн асуудалд анхаарал хандуулснаар дээрх хүндрэлийг одоо нэгэнт даван туулжээ. Тиймээс манай гишүүд агаарын бохирдол, утааны асуудлыг шийдэхийн тулд Япон улс үйлдвэрлэлдээ ямар стандарт тавьсан, хууль эрх зүйн хувьд хэрхэн зохицуулалт хийсэн, үйлдвэрлэгчдэд хуулиа дагаж мөрдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авсан талаар энэ хотоос туршлага судлахыг зорилгоо болгосон байна. Мөн айлчлалын багийг ахалж явсан УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Японы жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцжээ. 

Японы жижиг дунд үйлдвэрүүд нь том үйлдвэрүүдээ дагаж хөгждөг аж. Тиймээс Монголд хэрхэн том үйлдвэрүүдийг бий болгох, уул уурхайг дагасан жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх асуудал өнөөдөр манай улсын хөгжлийн нэг гол асуудал болоод байгаа.