Албан хаагчид элэгний B, D вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байна  0 2016-09-27
2016.09.28

Албан хаагчид элэгний B, D вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байна 0 2016-09-27

Монгол Улсын Засгийн газраас хүн амын дунд хэрэгжүүлж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ-2020”, “ЭРҮҮЛ ЭЛЭГ” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын албаны албан хаагчдын дунд элэгний В,С вирусийн эрт илрүүлэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 19-нөөс эхлэн зохион байгуулж байна.

Элэгний В вирус илрээгүй албан хаагчдыг B, D вирусийн эсрэг 15 жилийн хугацаатай дархлаажуулалтад  хамруулж эхэллээ.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны А/54 тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудын албан  хаагчид  В, D вирусын эсрэг эхний тунгийн  дархлаажуулалтад 2016 оны 10 дугаар сарын 13-ны дотор хамрагдах юм.

Өнөөгийн байдлаар Монгол улс нь 100 мянган хүн тутамд  элэгний хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дундажаас 8 дахин их байна гэсэн эрүүл мэндийн салбарын судалгаа байдаг.

Хепатитын вирусийн халдварын тархалт Монгол улсад ийнхүү нэн өндөр байгаа нь манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэх гол шалтгаан болж байна.