Ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулжээ
2016.10.03

Ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулжээ

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг 9 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан байна.

Тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар ангиуд оролцож аврагч, жолооч нар мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлджээ.

Албан хаагчид дадлага, ур чадвар, галын үндсэн албаны автомашинд ус соруулах, автомашины гэмтэл олох /хугацаагаар/ Зил-130/ болон хууль, дүрэм, онолын мэдлэгээрээ уралдсан байна.

Тэмцээний тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын ахлагч Г.Баасанхүү, дэд байрт Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал сөнөөгч, Онцгой байдлын ахлах ахлагч Б.Төмөртулга, гутгаар байрт Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17-р ангийн гал сөнөөгч, Онцгой байдлын дэд ахлагч Т.Мягмартөгс нар шалгарчээ.