Мэргэжлийн англи хэлний орчуулгын уралдаан зарлалаа
2016.10.04

Мэргэжлийн англи хэлний орчуулгын уралдаан зарлалаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн 20 жилийн ойн хүрээнд мэргэжлийн ангийн оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, орчуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, шилдэг орчуулагч-оюутныг тодруулах, багаар хамтран ажиллах чадварыг төлөвшүүлэх, оюутнуудыг дэмжих зорилгоор 2 үе шаттай орчуулгын уралдаан зарлалаа. Уралдаанд нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй өдрийн ангийн оюутнууд оролцох боломжтой.

Уралдааны эхний шат энэ сарын 20 хүртэл үргэлжилэх бөгөөд оюутнууд www.monicpa.mn сайтанд тавигдсан 2 сэдвээс нэгийг нь сонгож орчуулан онлайнаар оролцох бол хоёрдугаар шатны уралдаанд биечлэн оролцоно.

Уралдаанаас 1-3 байр эзлүүлэх бөгөөд тэргүүн байр эзэлсэн оюутанд Солонгос Улсад магистрт тэтгэлэгтэй суралцах эрх бэлэглэнэ.