Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2016.10.05

Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал өнөөдөр /2016.10.05/ Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургуттай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд төлөөлөгчдөд Олон Улсын багш нарын өдрийн баярын мэндийг хүргэв.

Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут УИХ-ын гишүүн Н.Учралд цаг гарган хүлээн авч уулзаж байгаад хариу талархал илэрхийлээд УИХ-ын гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв.

Уулзалтын үеэр талууд ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын чадавхийг дээшлүүлэх, сурагчдын дунд олимпиад зохион байгуулж, гадаадад тэтгэлэгээр суралцуулах, сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлж, сургуулиудын номын сангийн үйл ажиллагааг сайжруулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо