Иргэд рүүгээ чиглэсэн ажлыг хийх нь чухал
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү
2016.10.05

Иргэд рүүгээ чиглэсэн ажлыг хийх нь чухал

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүүтэй ярилцлаа.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн дүүргийн нэг нь Баянзүрх. Бүтээн байгуулалтын ажлыг гардаж гүйцэтгэхэд мэдээж дүүргийн ИТХ-ын шийдвэр голлох нөлөөтэй оролцсон байх?

Дүүргийн хэмжээнд хийсэн ажлын талаар дүгнэж хэлэхэд маш их зүйлийг ярих хэрэгтэй болно. Тиймээс бага зэрэг товчлоод яръя. 2012 онд Баянзүрх дүүрэгт АН олонх буюу 32 суудал авч засаглах эрхтэй болсон. Ингэснээр Баянзүрх дүүргийн удирдлагууд бүгдээрээ АН- аас сонгогдож ажилласан. Үүнээс өмнө Э.Бат-Үүл даргатай нийслэлийн АН бас ялалт байгуулсан. Ин- гээд нийслэлтэй хамтран дүүрэгтээ маш их бүтээн байгуулалтыг өрнүүллээ. Гудамж талбайн тохижилтоос эхлээд “Сайн хөтөлбөр”-үүд гээд оролцоогүй салбар гэж байгаагүй.

Хамгийн гол нь, эдгээр бүтээн байгуулалтын бүхий л салаа мөчирт нь Баянзүрх дүүргийн оролцоо их байлаа. Нөгөөтэйгүүр, 2012 онд Баянзүрх дүүрэг хогондоо дарагдчихсан, зам харгуй муу байлаа шүү дээ. Харин өнөөдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд 143 гаруй км зам тавьсан байдаг юм. Хийсэн бүтээсэн гэхээсээ хийж, бүтээх сэдэл нь байсан болохоор дээрх бүтээн байгуулалтыг өрнүүлсэн гэж бодож байна.

-Дарга нар тойрч суугаад шийдвэр гаргахаас илүүтэй иргэдийн оролцоог нэвтрүүлсэн нь бүтээн байгуулалтын ажил урагшлах шалтгаан болсон гэж яриад байгаа шүү дээ?

Тийм ээ. Баянзүрх дүүргийн ИТХ-аас тухайн оныхоо төсвийг батлахдаа эхлээд ямар ажилд хөрөнгө санхүү хэрэгтэй байгааг иргэдээсээ  асуудаг болсон. Өөрөөр хэлбэл, танай хороонд юу хэрэгтэй байна” гэж асуусны үндсэнд бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөдөг гэсэн үг. Ингэснээр дүүргийн хэмжээнд шинээр 10 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барилаа. Зам, тоглоомын талбай гэхд хэдэн арваар нь зогсохгүй хийлээ.

Нөгөө талаас хороодын тохижилт гэдэг юм манай дүүрэгтөмнө нь байдаггүй паа шүү дээ. Харин өнөөдөр ай дүүргийн аль ч хороонд дүүрэгт жишиг сургуультай, зам 5айн тохижолттой, жишиг гудамжтай, гэрэлтүүлэгтэй хийж болох бүхий л бүтээн байгуулалтыг өрнүүлснийг харж болно. Баянзүрх дүүрийн хувьд өмнө нь 290 мянган хүн амтай байсан өнөөдөр 320 мянга болж өссөн байна.

Үүнийгээ дагаад шинээр сургууль, цэцэрлэг нэмж барих асуудал давхар хөндөгдөөд явдаг. Үүнээс гадна улаанбаатар хотын хойморт байрладаг “Дарь-Эх” хайрханаа тохижууллаа. Бидний шүтээн болсон Баянзүрх хайрханаа тохижуулж, доороос нь орой хүртэл шат хийсэн зэргээр яривал их юм бий.

Онцолж дурдахад дүүргийн харьяанд дүүрэг хөгжлийн төв, Нийтлэг үйлгээний газрыг дөрвөн хэлтэстэйгээр байгуулахаас дүүргийн ахмадууддаа зориулж “Баянзүрх-Шижир” амралтын газрыг шинээр гадна нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4, 7, 21, 28 дугаар хороодод дөрвөн цэцэрлэг шинээр барихыг ИТХ- аас шийдвэрлэсэн. Үүнээс гадна 11, 21 дүгээр хороонд Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар цэцэрлэг барьж байна. Ингэснээр дүүргийн 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, тэдний боловсролд томоохон хөрөнгө оруулалт боллоо.

-Танай дүүрэгт улсын болон нийслэлийн гэхээсээ орон нутгийн төсвийн хөрөнгөөр аль болох бага зардлаар жишиг цэцэрлэг байгуулж болдгийг саяхан харуулсан байдаг. Нийт хэчнээн жишиг цэцэрлэг байгуулаад байгаа юм бол?

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дөрвөн жишиг цэцэрлэг барьсан. 200 орчим хүүхдийг хамруулж байгаа эдгээр цэцэрлэг нь гэр хорооллын дунд барьсан гэдгээрээ онцлог. Нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын мэдээж цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьсан.

Жишээ нь, гуравдугаар амаржих төв, цэргийн эмнэлгийн өргөтгөл зэргийг дурдаж болно. Одоо ч нэлээд олон бүтээн байгуулалтын ажил явж байна. Ер нь хүн чинь бүтээн байгуулсан юмаа хардаггүй юм байна. Харин өмнө нь ийм байж, одоо ингэж өөрчлөгдөж гэхээр илүү ойлгож хардаг юм билээ.

-Жишиг гудамжийг хүссэн иргэн болгон хийлгэх боломжтой юм уу. Эсвэл тодорхой шалгуур байдаг юм УУ?

Эхлээд иргэд хоорондоо ярилцаад “Манай гудамжийн тохижуулаад өгөөч гэсэн хүсэлтийг дүүрэгтээ тавина. Ингэхдээ иргэдийн дундаас байгуулсан бүлэгт тодорхой хэмжээний санхүүжилт олгох замаар тохижуулдаг. Бүлэг гэж яриад байгаа нь ГӨХ буюу Гудамж өмчлөгчдийн холбоо юм. Жишээ нь, орон сууцанд СӨХ гэж байдаг шүү дээ. Үүн шиг яагаад ГӨХ гэж байж болдогтүй юм гэсэн санаа. Иргэд энэ ажлыг ч нааштайгаар хүлээж авсан.

-Танай дүүргийн ИТХ улирлын урамшууллаасаа татгалзаж байсан байх аа?

Тийм ээ. 2014 оны долдугаар сарын 14-нд ИТХ-ын наймдугаар хуралдаанаараа урамшууллаасаа татгалзах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингээд урамшууллын мөнгийг дүүргийнхээ 28 хороонд Иргэний танхим шинээр байгуулж, иж бүрэн тохижуулах, засварлах ажилд зарцуулсан.

Мөн Төлөөлөгчид өөрсдийн хариуцан ажилладаг хурлын хороодоороо дүүргийн харьяа төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлсноор хаана, ямар ажил хийх шаардлагатайг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг болсон. Иргэний танхим байгуулсны дараа тухайн хороодын иргэд ирж өөрсдөдөө тулгамдаад байгаа асуудлыг ярилцаж шийдвэрлэдэг болсон байна. Давхардсан тоогоор 40 гаруй мянган хүн Иргэний танхимаар үйлчлүүлсэн байна лээ.

-Бусад дүүргээсээ хамгийн анх ийм шийдвэрийг гаргасан билүү?

Тийм.

-Дүүргийн ИТХ хороодын ИНХ-тай хэрхэн хамтарч ажилладаг вэ. ИНХ-аараа дамжуулан хэрэгжүүлсэн бүтээлч ажлаасаа дурдахгүй юу?

ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг би маш их бэлтгэгдсэн, иргэдийн амьдралд хам- гийн ойр хүмүүс байгаасай гэж хүсдэг. Манай 28 ИНХ-ын дарга нар ч өөрсдийн хороо, иргэдийнхээ төлөө сэтгэлтэй хүмүүс байдагт баярладаг. Нэг удаагийн ИНХ хийнэ гэдэг хэдэн сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн цогц ажлаас бүрддэг гэдгийг хэлмээр байна.

Одоо чинь ардчилал, тэр дундаа шууд ардчиллын эрин үе эхэлж байна. Ийм үед манай ИНХ-ынхан л иргэдийнхээ саналыг хамгийн их сонсдог, төрдөө хүргэж чадах чадамж- тай байх ёстой гэж үздэг учраас тэдэнд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг байнга зохион байгуулахаар төлөвлөж, Баян- гол, Хан-Уул дүүргийн ИНХ- ын байгууллагатай харилцан туршлага солилцон ажиллаж байна.

-Шинээр байгуулсан Иргэний танхим их онцлогтой, үлгэр жишээ гэж сонссон юм байна. Олон ч дүүрэг, аймаг танай Иргэний танхимаас ирж туршлага судалдаг гэсэн байх аа?

Тийм шүү. Бид анхнаасаа Иргэний танхимаа дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хараат бус байж, зөвхөн иргэний эрх ашигт үйлчилдэг байлгахыг зорьж тусад нь байгуулж, тохижуулсан юм. Иргэний танхим байгуулсан цагаас хойш иргэддээ чиглэсэн олон чухал ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, дүүргийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсож, хийсэн ажлаа тайлагнадаг түшиц газар болсон юм.

Тиймээс ч өнгөрсөн хугацаанд иргэн нь оролцдог байж, төрийн ажил урагшилдаг юм байна гэдэг нь харагдсан учраас бид хороо бүртээ Иргэний танхим шинээр байгуулж байсан. Гэхдээ зүгээр хэдэн сандал, ширээ тавьчихаад тэрийгээ Иргэний танхим гэж нэрлэхийг зориогүй. Харин иргэд санал, дүтнэлт, үгээ хэлээд гарахдаа ч тав тухтай, дулаахан, найрсаг орчинд үйлчлүүлээсэй гэсэн үүднээс иж бүрэн тохижуулсан.

-Дүүргүүдийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ИТХ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Энэ зөвлөлийг мэдээж та удирдаж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ГХУСАЗСЗ-өөс ямар ажлыг дүүрэгтээ хийв?

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл / ГХУСАЗСЗ/ 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт болон цаг үеийн ажлуудыг төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэдтэй хамтран үр дүнтэй зохион байгуулж байна. Манай зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд нийт 35 гаруй ажлыг санаачлан хийсэн.

Тэдгээрээс онцолбол дүүргийнхээ долдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Сансарын Баянцээл орчмоор хамгийн их бар, цэнгээний газар, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудтай, оюутан, залуучууд ихээр үйлчлүүлдэг гудамжид хамгийн сүүлийн үеийн 360 градус эргэдэг дөрвөн ширхэг “РТ2 Аналог камер”- ыг байрлуулж, цагдаагийн постыг   сэргээн засварлаж байнгын ажиллагаатай болгон Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Мөн ШШГЕГ- ын харьяа Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид эсгийн   урлалын     “Бүтээлч бүсгүйчүүд” зорилтот сургалтыг   зохион   байгуулж, хорих ангиас суллагдах гэж байгаа мөн хоригдож байгаа эмэгтэйчүүдийг хамруулсан юм. Сургалтад хамрагдсан эмэггэйчүүд ширмэл эсгий олбог, хүүхдийн болон том хүний гэрийн шаахай, гутал, цүнх, машины суудлын бүрээс зэрэг бүтээгдэхүүн хийснийг бид үргэлжлүүлэн дэмжиж үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Энэ ажил үр дүнгээ өгч хорихоос суллагдсан эмэгтэйчүүд маань өөрсдийн гэсэн цехтэй, бизнестэй болсон байгаа.

Саяхан бид дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах ажлыг хийлээ. Энэ ажилд ГХУСАЗСЗ-д багтдаг цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, шүүх, прокурор, татвар гэх мэт чиглэл бүрийн байгууллагаас бүрэлдэхүүн гарч ажилласан.

Цаашид дүүргийнхээ 13 хорооны нутагт камерын систем нэвтрүүлэхээр 148 цэгийг тогтоож, 255 камер байршуулах судалгааг. гарган шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг дан ганц хууль, хяналтын байгууллагын ажил биш гэдгийг иргэдэд ойлгуулж, цаашид иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Сүүлд Гачуурт тосгонд малын хулгайтай тэмцэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдүүлсэн зөвлөлийг байгуулаад гишүүний үнэмлэх олгосон. Ингэснээр малын хулгай 95 хувь буурсан байдаг юм. Нутгийн иргэд өөрсдөө юмаа хянахаар үр дүн нь харьцангуй сайн гардгийн энгийн жишээ энэ.

-Цаашдаа дүүргийн ИТХ- аас ямар бодлого шийдвэрийг гаргаж ажиллах бол?

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа үргэлжлүүлэх, ялангуяа хороодод илүү олон цэцэрлэг, сургууль барих, зам талбайн тохижилтыг сайжруулахаар зорьж байна. Ерөөсөө л гэрээсээ гараад ирэхэд жишиг угтдаг бол сайхан биз. Хэрвээ бүх гудамжийг жишиг болгочихвол иргэд орон сууц гэхээсээ гэр хороололд амьдрахыг илүүд үзнэ шүү дээ. 0.7 га газар гэдэг бол тийм жижиг газар биш.

Харин хашааны газраа тохижуулаад, ногоо тариад амьдрах боломжтой талбай. Үүнээс шалтгаалаад нэг өрх байтугай нэлээд олон өрхийн амьдралыг сайжруулна. Яг л Ерөнхийлөгчийн хэлсэн шиг иргэд рүүгээ чиглэсэн ажлыг хийх нь чухал.

-Баянзүрх дүүргийн хувьд хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт ордог. Үүнийгээ дагаад ажлын байрны асуудал хөндөгддөг байх. Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дүүргийн зүгээс хэрхэн дэмжин ажилладаг юм бэ?

Монголын зах зээл жижиг- хэн. Энэ утгаараа жижиг дунд бизнес эрхлэхэд төвөгтэй. Гэхдээ ихэнх иргэд маань өөрсдийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг болсон байна. Дүүргийн зүгээс тухайн иргэдийг сайн дэмждэг. Тэгэхдээ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөрөө дамжуулан тодорхой хэмжээний сургалт явуулахаас эхлээд зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлдэг.

-Бүрэн эрхийн хугацааны дараах Баянзүрх дүүргийн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?

Манай Баянзүрх дүүрэг 320 мянган хүн амтай, 28 хороотой. Нэг хороо дундажаар 10 мянга, зарим нь бүр 20 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг хүргэж байна. Жишээ нь Говь-сүмбэр аймаг 15 мянган хүн амтай.

15 мянган иргэнд аймгийн хэмжээний статусаар үйлчилж байхад манай дүүргийн тавдугаар хороо гэхэд 17 мянга гаруй хүн амтай. Тэдэнд хорооны 10 хүрэхгүй ажилтнууд хэсгийн цагдаа, өрхийн эмнэлэг л үйлчилж байна. Тиймээс би цаашдаа Баянзүрх дүүргийг 3-4 дүүрэгтэй хот болон хөгжөөсэй гэж хүсдэг.

-Ингэхэд та аль тойргоос ИТХ-д сонгогдсон билээ? 

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооноос сонгогдсон. Тиймээс ИТХ-ын төлөөлөгчийн хувиар зүүн Алтан-Өлгийд гурван км автозамыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар тавиуллаа. Мөн цэцэрлэг, сургуулийн цогцолборыг баруун Алтан- Өлгийд барьсан.

Ингэснээр эрсдэлтэй том замаар гарч “Шавь цогцолбор” буюу 44, 53 дугаар сургуульд очдог байсан хүүхдүүд ердөө гэрээсээ гараад сургууль, цэцэрлэгтээ хүрдэг болсон. Өнөөдрийн байдлаар сургуульд нь 380, цэцэрлэгт нь 280 хүүхэд хамрагдаад явж байна. Үүнийгээ дагаад эцэг эхчүүдийн цаг зав, мөнгийг хэмнэж байгаа юм.

Мөн Алтан- Өлгийн бунхны хажууд орон сууцны хороолол байхгүй гэр хороололд тоглоомын цогцолборыг байгуулж өглөө. Гэтэл иргэдийн зүгээс бид энэхүү тохижуулж өгсөн талбайгаа өөрсдөө хайрлаж, хамгаалъя гээд хаалга үүдийг нь цоожилдог болсон. Мөн 132 гэрэлтүүлгийг хийсэн байна. Бусад хороодын хувьд ч ийм хэмжээний бүтээн байгуулалтын маш олноор өрнүүлсэн.