Эрдэнэ.С З.Нарантуяа 2016.10.05 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

АН: Сонгуулийг будлиантуулах вий гэж болгоомжилж байна

АН: Сонгуулийг будлиантуулах вий гэж болгоомжилж байна
УИХ дахь АН-ын бүлэг

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийжээ. Тус бүлгийн дэргэд орон тооны бус зөвлөхүүд ажиллах болсон юм. Тэдгээр зөвлөхүүд бүлгийн хуралдаанд оролцжээ. Хуралдаанаар

  • 2017 оны улсын төсвийн төсөл
  • Удахгүй болох орон нутгийн сонгуулийн явцыг хэлэлцсэн байна.

2017 оны төсвийн төсөл маш чухал учир энэ асуудалд анхааран ажиллах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан аж.

Ирэх оны төсвийн төслийг харахад шинэчлэлтийн үнэргүй, дорвитой өөрчлөлт алга. Өнөө маргаашаа аргацаах гэсэн төсөл боловсруулжээ. Төсөв батлахаас өмнө дөрвөн удаа хэлэлцэнэ. Энэ үеэр бид саналаа илэрхийлээд явна гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэв. Тэрээр цааш нь “Сөрөг хүчин гэдэг нь сөрөхийн нэр биш. Бид бүх зүйлийг хорихгүй. Ирэх онд Монголчууд бид юу идэж уун, юу өмсөхийг төсвөөр зохицуулна.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлчихлээ. Энэ сонгуульд өрсөлдөх АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, жагсаалтаас хасах гэх мэтээр тэнцвэргүй байдал үүсгэсэн. Мөн сонгуулийн хороодыг байгуулахдаа 3x6 гэсэн харьцаатай байгуулсан. Ингэснээр сонгуулийн үр дүнг шууд луйвардах боломжтой. Тухайн сонгуулийн хороо хуралдахад 2/3-ны шийдвэрлэнэ. Хууль бус шийдвэрийг олонхиор хүч түрэн гаргах, сонгуулийг будлиантуулах вий гэж болгоомжилж байна. Ийм нөхцөлийг зориудаар, эртнээс бэлдлээ.