“Талархлын үдэш” хүндэтгэлийн арга хэмжээ болов
2016.09.23

“Талархлын үдэш” хүндэтгэлийн арга хэмжээ болов

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн “Талархлын үдэш” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр болж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын зарим удирдлагууд, зочид төлөөлөгчид оролцсон юм. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ 2012 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маань өнгөрсөн хугацаанд салбар бүрийн жигд хөгжлийг хангах, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх ажлын суурь бодлого болох 20 гаруй хөтөлбөр баталж, хэрэгжилтийг хянан ажилласнаар  багагүй үр дүнд хүрч чадсан гэдгийг цохон тэмдэглээд Хурлын байгууллагаа дэмжин, хийж бүтээхэд санаа сэтгэл нэгдсэн эрхэм Төлөөлөгчид, Хурлын ажлын албаны ажилтнууд, Засаг дарга түүний Тамгын газрын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийллээ.