Санжмятав.Я 2016.10.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Я.Санжмятав: ЖДҮ-ийн салбар орхигдсон тул хөнгөн үйлдвэр гээд бүхэлд нь тусгаад оруулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Я.Санжмятав

УИХ-ын чуулган 2017 оны төсвийн талаар хуралдаж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудлын дагуу үг хэлж саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Эдийн засгийн хүндрэлээс төлөвлөгөөг яаралтай батлаж гаргана гэж ерөнхий сайд маань ээлжит чуулганаар амлаад гарсан юм. Гэхдээ одоо төсөв хэлэлцэхээс өмнө хямралаас гарах төлөвлөгөөгөө их хурал дээр яриад шийдээд тэгээд эндээс ямар хөрөнгө орж ирэх юм яаж засаж сайжруулах юм гэдэг зүйлүүдээ төсөв дээрээ уяхал зүйтэй байсан юм.

Дараалал нь өөрчлөгдөөд байна. Хэлэлцүүлгийн шатанд нь зэрэгцүүлээд болж өгвөл эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөгөө түрүүлээд төсөв батлагдахаасаа өмнө оруулж байвал их зүгээр болох юмуу гэсэн байр суурьтай байна.

Ялангуяа энэ төсөв 5% иас илүү алдагдалтай батлагддаггүй байсан одоо ч 30, 40% руу орчих гээд байна шүү дээ. Тийм учраас төсвийн алдагдалыг бууруулахад эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөө их чухал учраас үүнийг анхаараарай гэж хэлэх гэсэн юм.