Эрдэнэбат.Д 2016.01.27 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга З. Энхболдод энэ хуулийн төслийг Аж Үйлдвэрийн сайд Д. Эрдэнэбат өргөн барьлаа. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 600 гаруй ашигт малтмалын ордын нөөцийг тогтоож, үүнээс 200 ордыг ашиглаж байгаа гэсэн судалгаа бий.  Ашиглагдсан уухайн дэргэд ашигт малтмалын хүдрийн овоолго, хаягдлыг дахин ашиглах үйл ажиллагааг дэмжих хүрээнд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ордыг ашиглах явцад техник технологийн хүчин чадлаас хамаарч үүсмэл орд бий болдог. Үүнийг дахин ашиглах, үнийн өсөлттэй байгаа үед нь аж ахуйн эргэлтэнд оруулах нь зүйтэй гэсэн саналыг хуулийн төсөл боловсруулагчид мэдээлж байгаа юм. Овоолго, хаядгаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлөбөр ноогдуулах зэрэгтэй холбогдсон харилцааг  энэ хуулиар зохицуулах юм.