Батболд.Су Энхболд.Н Саранчимэг.Б Ганболд.Д Ундармаа.Б Гарамжав.Ц Оюунчимэг.М 2016.10.10 | Сонин: Монголын мэдээ, Телевиз: МҮОНТВ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. 

Мод тарих үндэсний өдөрт зориулсан зургаа дахь удаагийн өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Д.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар оролцсон юм.

Энэхүү өдөрлөгт УИХ-ын Тамгын газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, "Орчлон" дунд сургууль зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, таван төрлийн 500 гаруй мод тарив.