Ц.Даваасүрэн: Кувейтээс авах зээл хөнгөлөлттэй нөхцөлтэй
2009.05.18

Ц.Даваасүрэн: Кувейтээс авах зээл хөнгөлөлттэй нөхцөлтэй

Гадаадаас авахаар хэлэлцэж буй зарим зээлийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодруулав

-УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Олон улсын валютын сантай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд хандивлагчдаас орж ирэх 120 сая ам.долларын зээлийн гэрээг хэлэлцээд дэмжсэн. Ингэснээр манай улсад өрийн дарамт нэмэгдэх үү?

-Эдгээр зээл маш хөнгөлөлттэй нөхцөлтэй, жилийн 0.75-2 хувийн хүүтэй 20-40 жилийн хугацаанд төлөгдөнө. Арилжааны зээл биш. Ийм зээл зөвхөн тодорхой хөтөлбөрийн хүрээнд л олддог юм. Өрийн дарамтын хувьд хамгийн бага эрсдэлтэй зээл гэж болно. Манай орны хувьд өрийн дарамтын гол үзүүлэлтийг өрийн нийт хэмжээг ДНБ-тэй харьцуулсан харьцаа өнөөгийн үнэ цэнээр 21 хувьтай байгаа. Энэ харьцаа 40 хувиас хэтэрвэл өрийн дарамтад орлоо гэж үздэг юм.

-"Их өр"-ийг тэглээгүй байсан бол энэ үзүүлэлтямар байх байсан бол?

-"Их өр" төлөгдөөгүй байсан бол өрийн дарамтанд хэт орсон ядуу буурай орон гэдэг ангилалд орох байсан. Одоогоор ихэвчлэн Африкийн 30 гаруй орон ийм ангилалд орсон байдаг. Эдгээр оронд гадаадын хөрөнгө оруулалт битгий хэл зээл олддоггүй юм билээ.

-Кувейтийн сангаас олгож байгаа Уньт-Тариалангийн чиглэлийн зам барих зээлийг дэмжүүлэх гээд таныг лоббидож байгаа гэж сонслоо. Нутаг руугаа тавих зам болохоор тэгсэн хэрэг үү. Зарим гишүүн энэ зээлийг хүү өндөртэй гэж шүүмжилж байсан. Арилжааны зээл үү?

-Арилжааны зээл биш. Дээрх зээлүүдтэй адилхан хөнгөлөлттэй нөхцөлтэй, 20- иос дээш хувийн тусламжийн шинж чанар шингээсэн зээлд багтана. Эхний үед таван хувийн хүүтэй олгоно гэж байсан бол одоо хоёр хувийн хүүтэй болж буурсан юм. Иймэрхүү зээлүүд дэлхийн санхүү гийн зах зээл дээрээс олдохгүй. Амал-бал аваад л байх хэрэгтэй. Хөвсгөл нуурын сав газрыг аялал жуучлалын цогцолбор бүс нутаг болгон хөгжүүлэх хүрээнд хийж байгаа дэд бүтцийн ажил л даа. Кувейтийн сангийнхан ч энэ хөрөнгө оруулалтынхааэцсийн үр дүнг үзье гэсэн бодолтой байдаг юм билээ. Замыг Мөрөн хүртэл тавина.

-Эдгээр зээлийн ач холбогдлыг эдийн засгийн утгаар илэрхийлбэл ямар эерэг талтай юм бэ?

-Томруулж харвал Олон улсын валютын сантай байгуулсан энэ хөтөлбөрийг гадаадын орнуудтай хамтран хэрэгжүүлж буй хямралыг давах төлөвлөгөө гэж ойлгож болно. Зээлийн гол ач холбогдол гадаад худалдааны болон төсвийн тэнцлийг хангахад оршиж байгаа юм. Төсвийн алдагдлаа эдгээр эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэсэн үг л дээ. Валютын нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа учраас төгрөгийн ханш тогтворжиход чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Цаашдаа төгрөгийн ханш тогтвортой байх уу?

-Гадаадын орон, олон улсын байгууллагуудтай байгуулсан хөтөлбөрүүд тасралтгүй үргэлжлэн гэрээний дагуу зээл. тусламжийн валют орж ирээд алт, зэсийн үнэ өнөөгийн төвшиндөө байхад төгрөгийн ханш тогтвортой байна. Одоо тэгээд аялал жуулчлал гээд янз бүрийн валютын орлогууд нэмэгдэх учраас цаашдаа төгрөгийн ханш тогтвортой байна. Өөрөөр хэлбэл, хүнд үеэ давчихлаа гэсэн үг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.