2016.10.11

Жил бүр төсвөөс санхүүждэг баригдаж дуусдаггүй обьектууд маш олон болж байна

Жил бүр Улсын төсвөөс санхүүждэг ч огт ашиглалтад ордоггүй барилга байгууламжууд их байна.

Тухайлбал ирэх онд улсын төсвөөс 323 сая төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөсөн Говь-Алтай аймгийн Алтай чуулгын барилгын ажил юмаа. Энэ барилгын ажил 2008 онд эхэлсэн байдаг ч өдийг хүртэл ашиглалтад ороогүй байдаг байна.

Ирэх онд нэг ч шинэ барилга байгууламж барихгүй, улсын төсвөөс санхүүжүүлэхгүй гэж төсвийг боловсруулахдаа засгийн газар баримталсан гэх зөвхөн он дамжин хийгдэж байгаа барилга байгууламжуудыг дуусгахад хөрөнгө оруулалтыг зарцуулна гэтэл бүтэн найман жилийн хугацаанд баригдаад ашиглалтад ордоггүй байгууламжууд байна. Энэ бол төсвөөс хулгай хийж буйтай адил гэж хэлэх гишүүд цөөнгүй байгаа юм.

Үргэлжлүүлэн бичлэгээс үзнэ үү ?