Даваасүрэн.Ц 2016.10.13 | Телевиз: TV5

2009 онд хямралыг давахад 1 тэрбум ам.доллар хэрэгтэй гээд хашгиралдаж байсан

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ТV5 телевизийн "Цаг" мэдээллийн хөтөлбөрт эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "2009 онд бид эдийн засгийн хямралыг давахад нэг тэрбум ам.доллар хэрэгтэй гээд хашгиралдаж байсан. Гэтэл өнөөдөр 2 тэрбум ам.доллар олдог болсон байна. Тэгсэн мөртлөө яагаад бид хямраад байна вэ?

Учир нь бид экспортод гаргаж буй бараа бүтээгдэхүүнээс 5 хувийн татвар авч байна. Өөрөөр хэлбэл Оюутолгой 2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж байхад бидэнд 200 хүрэхгүй сая ам.доллар өгч байна. Энэ мөнгө нь манай эдийн засагт тус нэмэр болохгүй мөнгө гэсэн үг"