2016.10.13

Гишүүн байгууллагуудын анхааралд

Монголын авто замчдын холбоо, ХБНГУ-ын Заксон Анхелт муж улсын инженерийн танхим, Магдебург хотын  үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвтэй байгуулсан гэрээний дагуу ХБНГУ-ын Магдебург хотын  үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвд “Авто зам, гүний байгууламжийн мэргэшсэн ажилтан” бэлтгэх 3 жилийн хугацаатай 100%-ийн тэтгэлэгтэй /сар бүр цалинтай/ сургалтанд  суралцуулахаар боллоо.

Тус сургуульд суралцахад Герман хэлний А1, А2, В1 түвшиний буюу 600 цагийн хэлний сургалтанд хамрагдсан байх шаардлагатай учир МАЗХ-ноос герман хэлний бэлтгэлийн дээрх түвшний сургалтуудыг зохион байгуулах гэж байна. 2016 оны 10-р сарын 17-ноос 12-р сарын 23-ны хооронд А1, А2 түвшний 300 цагийн сургалт явагдах бөгөөд 2017 оны 01-р сард хэлний шалгалт авч тэнцсэн суралцагч цааш В1 түвшний сургалтанд суух эрхтэй болно.

В1 түвшний шалгалтанд тэнцсэн суралцагч 2017 он 05-р сард визний материалаа бүрдүүлж  мэдүүлж, 06-р сард Герман явна. 2017 он 07-р сарын 01-нээс нэг сарын хугацаанд Герман улсад хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй суралцаж үргэлжлүүлэн 3 жилийн хугацаатай суралцах юм. Дээрх мэргэжлээр суралцах сонирхолтой 18-22 насны залуучуудыг хэлний сургалтанд бүртгэж эхэллээ. Бүртгэл 2016 оны 10-р сарын 7-14 өдрийг хүртэл явагдана. Хүний тоо хязгаартай.

Тавигдах шаардлага:

  1. МАЗХ-ны гишүүн байгууллагын ажилтан байх / Байгууллагын тодорхойлолт/
  2. Байгууллага нь татвараа төлсөн байх
  3. 18-22 насны эрэгтэй, Монгол улсын иргэн
  4. Бүрэн дунд боловсролтой
  5. Архи тамхи, элдэв муу зуршилгүй
  6. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн

Бүрдүүлэх материал:

  1. Байгууллагын тодорхойлолт
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Хэлний сургалтын төлбөр

Дэлгэрэнгүй мэдээлэлийг  99152934, 80112991 дугаараас авна уу.

Бүртгэх утас 80112991.