Орчуулгын уралдааны эхний шатны шалгаруулалт дуусахад хэдхэн хоног үлдлээ
2016.10.18

Орчуулгын уралдааны эхний шатны шалгаруулалт дуусахад хэдхэн хоног үлдлээ

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн 20 жилийн ойн хүрээнд мэргэжлийн ангийн оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, орчуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, шилдэг орчуулагч-оюутныг тодруулах, багаар хамтран ажиллах чадварыг төлөвшүүлэх, оюутнуудыг дэмжих зорилгоор 2 үе шаттай орчуулгын уралдааныг энэ сарын эхнээс зарласан билээ.

Уралдаанд нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй өдрийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Уралдааны эхний шатанд оюутнууд www.monicpa.mn сайтанд байгаа 2 сэдвээс аль нэгийг нь сонгож орчуулан 10 дугаар сарын 20-ны дотор hevlel@monicpa.mn хаягаар онлайнаар илгээнэ. Эхний шатнаас шалгарсан оюутнууд хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцох боломжтой. Уралдаанаас 1-3 байр эзлүүлэх бөгөөд тэргүүн байр эзэлсэн оюутанд Солонгос Улсад магистрт тэтгэлэгтэй суралцах эрх бэлэглэнэ.