Ц.Даваасүрэн: Жигүүр XXV их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн их хурлыг хуралдуулахаа анхаарна
2009.12.13

Ц.Даваасүрэн: Жигүүр XXV их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн их хурлыг хуралдуулахаа анхаарна

МАХН-ын "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийнхэн өнгөрсөн долоо хоногт хуралдаж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг ерөнхий зохицуулагчаараа сонгожээ. Түүнтэй
ярилцлаа

-МАХН-ын "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн гишүүд удирдах бүрэлдэхүүнээ өөрчилж, таныг ерөнхий зохицуулагчаар сонгожээ. Яагаад жигүүрийг удирдах болов, энэ саналыг танд хэн тавьсан бэ?

-Таван жилийн өмнө манай намд жигүүр бий болох саналыг дэмжиж 500 хүн гарын үсэг зурахад би оролцож байлаа. Түүнээс хойш жигүүрийн үйл ажиллагааг байнга дэмжиж, ач холбогдол өгдөг байсан, МАХН-ын "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүр дүрмийнхээ дагуу удирдах бүрэлдэхүүнээ ротацийн зарчмаар сонгодог уламжлалтай . Энэ удаагийн ротациар гишүүд намайг ер нь , хий зохицуулагчаар сонголоо. Мэдээж амаргүй ажил. Гэхдээ намын нөхдийн итгэлийг даах ёстой. Жигүүрийг дэмжигч байсны хувьд "авч явах" хариуцлагаас зугтах учиргүй. Удирдах болсон шалтгаан ийм л байна. Намын шинэчлэлиин асуудлаар манай намд хэд хэдэн хөдөлгөөн байсан. Одоо үлдсэн нь жигүүр болж байх шиг байна. Гэтэл намын шинэчлэл бүрэн төгс болчихоогүй.

-Жигүүр үүргээ гүйцэтгэсэн гэх хүмүүс бий, Гэвч таны бодлоор жигүүр байх шаардлага байна уу?

-Жигүүр байх шаардлага бий юу гэдэгт хоёр үндэслэл хэлье. Өнөөдөр намын рейтинг тийм ч сайнгүй байна. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн намд өгч буй итгэл бидний хүссэн төвшинд биш байна. Хөндлөнгийн бие даасан байгууллагуудын судалгаагаар МАХН, АН рейтинг ойролцоо, өнгөрсөн аравдугаар сард "Сант марал" сангаас хийсэн судалгаагаар манай намын хувь ялимгүй буурсан байна, Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа асуудлыг засч залруулах ёстой. Ойрын үед жигүүрийн зүгээс намын сул талуудаа тодорхойлох судалгааг иргэдийн дунд хийж, тодорхой саналыг намын Бага хуралд оруулахаар төлөвлөж байна. Мөн намын шинэчлэлийн талаар МАХН-ын XXV Их хурлаас тавьсан зорилтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь Их хурлаараа тодорхойлж гаргасан сул талуудаа өнөөг хүртэл бүрэн залруулж чадаагүй гэсэн үг л дээ. Тухайлбал, намын удирдлага, анхан шатны үүр, гишүүдийн харьцаа хол зайтай хэвээр, боловсон хүчний бодлого намын Их хурлаас тодорхойлсон зарчмын дагуу хэрэгжиж чадахгүй байна. Энэ бүхэн намын рейтингэд сөргөөр нөлөөлж байж болох юм. Намаа хүчтэй улс төрийн хүчин байлгая гэвэл аялдан дагалдагч, тойрон хүрээлэгчдийг биш шилдгүүдээ урд эгнээндээ гаргаж, зүтгүүрээ болгох ёстой. Шүүмжилсэн бүхэн шударга, шилдэг нь биш. Тиймээс боловсон хүчнээ тодорхойлж, томилох шалгуур, зарчим тогтоож түүнийгээ мөрдөж сурах хэрэгтэй байна. Товчоор хэлбэл, шинэчлэлийн талаар тавьсан зорилтууд амьдрал ажил хэрэг болох нь удаан байна. Иймээс намд жигүүр байх хэрэгцээ, шаардлага урьдын адил хэвээр бий. Харин цаашид хэрэгцээ нь илүү их өсөх хандлага ажиглагдаж байна.

-Та жигүүрийн гишүүдтэй санал бодол нэг байдаг уу?

-XXV Их хурлаас шинэчлэлийн талаар тавьсан зорилтууд бүрэн хэрэгжээгүй, шинэчлэлийг үргэлжлүүлэх шаардлага байна гэдэгт бид санал нийлдэг. Ер нь улс төрийн нам гэдэг цаг үедээ зохицож амьдрах ёстой. Үүнийг шинэчлэл гээд байгаа юм. Амьдрах чадвартай байя гэвэл амьдралаас урган гарч буй шаардлагуудыг мэдэрч үйл ажиллагаандаа тусгаж байх ёстой. Намаа олон түмний итгэлийг хүлээсэн, шударга ёсыг эрхэмлэсэн, хариуцлагатай, нээлттэй улс төрийн хүчин байлгахын төлөө сэтгэл зовж, зөвлөж, үгээ хэлж байгаа хүн бүхэнтэй хамтарч ажиллахыг жигүүр эрхэмлэнэ.

-Жигүүрийн ерөнхий зохицуулагчаар давхар албан тушаалгүй УИХ-ын гишүүнийг сонгодог уу. Өмнө нь Н.Ганбямба, Ө.Энхтүвшин гишүүн жигүүрийг удирдаж байсан учир ингэж асуулаа. "Уламжлап-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийг УИХ-ын гишүүн хүн заавал удирдах шаардлагатай юу?

-Үгүй дээ. Тийм зарчим дүрэмд байхгүй. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад дүрмийн дагуу удирдлагаа ротацийн зарчмаар өөрчилж ирсэн. Миний хувьд Төсвийн байнгын хорооны даргын алба давхар хашиж байгаа. Улс төрийн албан тушаал учраас төрийн албан хаагч хүн ерөнхий зохицуулагч байх боломжгүй, УИХ-ын гишүүн ерөнхий зохицуулагч байснаар жигүүр үйл ажиллагаагаа төрийн бодлогын төвшинд илэрхийлэх бололцоо гарч байгаа юм. Тухайлбал, жигүүр шударга ёс тогтоох, төрийн албаны хүнд суртал, авилгыг бууруулах чиглэлд нийгэмд хэрэгтэй, оновчтой санал гаргаад түүнийгээ хуульчлах бололцоо нээгдэнэ гэж ойлгож болох юм.

-Та зарим үед намын бүлгийнхээ саналаас зөрж байгаа харагддаг. Одоо нам доторх жигүүрийг зохицуулах боллоо. Энэ албан тушаал улс төрчийн хувьд танд ашигтай юу?

-Би хэзээ ч хувийн ашиг сонирхол илэрхийлж намын бодлоготой тэрсэлж байсангүй. Харин ард түмний төлөөлөл учраас бүлгийн бодлоготой зөрөх явдал гарсныг үгүйсгэхгүй. Үндсэн хуулийн сонгодог утгаар бол УИХ-ын гишүүн сонгогчдынхоо саналыг илэрхийлэх ёстой юм. Нам төвтэй биш төр төвтэй тогтолцоог хуульчилсан шүү дээ, Тэгээд түүнийхээ 20 жилийн ойг сая тэмдэглэж байна. Мэдээж хэрэг намын язгуур эрх ашигт хохиролтой алхам хийхгүй. Ерөнхий зохицуулагчийн хувьд улс төрийн ашиг хонжоо хайж сонгосон хэрэг биш. Журмын нөхдийн итгэлийг хүлээж авах зайлшгүй шаардлага байлаа. Тэд намайг байнга дэмжсээр ирсэн. Нэг удаа надад үүрүүлж байгаа ачаа гэж ойлгож байгаа.

-Танай жигүүрт хэдэн гишүүн харъяалагддаг бэ?

-Албан ёсны бүртгэлтэй 200 гаруй гишүүн бий. Харин дэмжигчдийн хувьд олон бий. Цаашид хүрээгээ тэлэх бодолтой байна.

-Ирэх сард хуралдах намын Бага хурлаар жигүүрийг татан буулгах тухай яригдах юм биш үү?

-Би тэгж бодохгүй байна. Жигүүр байх эсэхийг удирдлага биш, намын гишүүд, дэмжигчид шийдэх ёстой. Нам оршин тогтнох үндэс нь гишүүд, дэмжигчид байдаг. Тиймээс тэднийхээ хүсэл, саналыг харгалзаж байж зөв замаар явна. Нам эрүүл байя гэвэл бүтцийн жигүүр шиг ийм байгууллага байх хэрэгтэй. Намын ажил сайнгүй гээд байгаа гишүүдээ яах ёстой гэж. Хөөх үү. Өнөө цаг үед иймэрхүү аргаар явахгүй нь тодорхой. Харин тэднийгээ сонсоод нам гэдэг "гэр"-ээ тал талаасаа засах нь илүү үр дүнтэй. Энэ гэр гишүүд, дэмжигчид, намын дэмжигч олон нийтийн байгууллагууд, жигүүр, удирдлага нэгдэж байж бүрэн бүтэн болгож салхи, борооноос өөрийгөө хамгаална. Нэг туургаа хэрэггүй гээд аваад хаячихбал түүгээр салхи сэрвэгнэж, дусаал дусна даа. Бие бие рүүгээ сэлэм эргүүлээд, муулж хэрэлдээд эцсийн дүндээ сайн үр дүн гарахгүй, харин хүний хэлээр ярилцаад учир зүйгээ ололцох нь намд хэрэгтэй. Гэргүй бол яах вэ, айлд толгой хорогдоно. Тиймээс гэрээ нураачихаж болохгүй.

-Жигүүрийн гишүүд эхний үед намаа шинэчилье гэж шүүмжлэлтэй хандсан. Одоо зарим нь албан тушаалд томилогдоод амаа үдүүллээ. Та үүнтэй санал нийлэх үү. Энэ байдлыг цаашид яаж өөрчилье гэж бодож байна вэ?

-Энэ яриа жигүүрийг намнах, хараар будах гэсэн хүмүүсээс нисгэсэн "бор шувуу" л даа. Амьдралтай юм хойно ажил албанд очилгүй яах вэ. Наад зах нь тодорхой эрх мэдэлтэй байж бодсон, санаснаа хэрэгжүүлнэ шүү дээ. Тиймээс албан тушаалд томилогдож байгаа нь буруу биш, харин амаа үдүүлж байгаа бол харамсалтай байна. Төрийн албан хаагчаар томилогдсон хүмүүсийн хувьд хуулиар оролцоог нь хязгаарласан байдаг. Энэ байдлыг хаана хаанаа ойлгох ёстой. Үүнийг далимдуулаад тиймэрхүү яриа гаргадаг юм билээ.

-Танай намын шинэчлэл АН-ынхаас хурдацтай байна уу,эсвэл?

-Өөрөө УИХ-д аль нам бүрэлдэхүүндээ илүү шинэ төлөөлөлтэй болсон гэж бодож байна.

-Танайх байх шүү.

-Байх шүү биш дээ. Тийм байгаа. Энэ бол нэг л жишээ. Наад зах нь хуулийн дагуу УИХ-ын Байнгын хорооны дарга нараа өрсөлдүүлэх замаар жил бүр сонгож байна гээд яривал их зүйл бий. Шүүмжлүүлсэн нь илүү алдаагаа засч, ардчиллын зарчмыг илүү хөгжүүлдэг юм байна.

-Цаашид намын удирдлага, жигүүрийн харилцаа ямар байх бол?

-Намын дүрмийн хүрээнд урьдын адил ажил хэрэгч байдалд үргэлжилнэ. Санал бодлын зөрүү гарсан ч намын эрх ашиг дор нэгдмэл байхыг эрхэмлэнэ. Улсорныэв нэгдлийг хангагч нь Ерөнхийлөгч байдаг бол нам дотор намын дарга байдаг. Амьдрал юм хойно олон янзын үзэл бодол, санал тарна. Үүнийг зохицуулж зангидах нь намын даргын чухал үүрэг, тэр хүний арга ухаанаас шалтгаалдаг. Манай намын даргад асуудалд хүлээцтэй ханддаг сайн чанар бий. Үзэл бодлын зөрүү, шүүмжлэлтэй хандлаа гээд шүд зуугаад явдаггүй хүн.

-2008 оны сонгуулиар танай нам олонх болсон. Гэхдээ дангаараа Засгийн газраа байгуулан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж зүрхэлсэнгүй. Дараагийн сонгуульд та бүхэн олонх болгоорой гэж сонгогчдод хэлж чадах уу?

-Эвгүй асуулт руу хальтирч байна шүү. Гэхдээ хариулахыг хичээе, Хамтарсан тухай асуудлыг цаг хугацаа, түүх шүүх биз. Хувь хүний хувьд хоёр талтай гэж боддог. Үнэхээр сөрөг хүчин нь улс төрийн соёл дутагдаад, үндэсний эрх ашиг хохирох хэмжээнд хориг саад тавьж, хөгжилд хохирол учруулахаар байгаа бол зөв, Хууль эрх зүйн талаас нь нарийн харвал болохгүй байх шиг. Манай Ерөнхий сайд АН-ын зарим хүмүүсийг Засгийн газартаа урьж ажиллуулсан гэсэн тайлбар байж болох юм. Намынхаа хэтийн эрх ашгаа бодвол тийм ч сайхан алхам биш. Наад зах нь өөрийн тань асуусан "олонх болгоорой гэж хэлж чадах уу" гэх мэт асуудал хүртэл байна. Тиймээс улс орныхоо эрх ашгийг илүүд үзсэн гээд байгаа гам. Харин ард түмэн юу гэж үзэж байгаа юм, судлах л хэрэгтэй. Тэд дүнгээ 2012 онд тавина, Судалгааг харахад одоогоор сайн үнэлгээ тавиагүй байна. Хамтарсны дундаас олигархи төрөөд байж болохгүй. Энэ асуудлыг ингээд орхие.
Дангаараа Засгийн газраа байгуулах нь зүрх, зоригийн гэхээс бодит нөхцел байдлыг илүү тооцсон хэрэг. Түүнээс биш энэ улс орны өнөөгийн тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг дардан биш зам туулж авчирсан МАХН юу гэж бэрхшээлээс бэргэх билээ. Зовж, зүтгэж бүтээсэн бүхэн сэтгэл ханамж илүү өгдөг. Тусгаар тогтнол бол бид-ний хамгийн үнэ цэнэтэй бахархал мөн биз дээ. Түүнийг бүтээсэн, баталгаа нь-болж явдаг улс төрийн хүчин.

-Жигүүр Засгийн газар-тайгаа хэрхэн хамтрах вэ. Засгийн газрын эхлүүлж буй ажлуудын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Улс төрийн орчин болом-жийн хэдий ч үүрэх ачааг нь харахад амаргүй замыг туулах Засгийн газар гэж бодогддог. Бизнес, зах зээлийн туршлага талаас тун боломжийн тэргүүн томилогдлоо, Бүгд итгэлийн нүдээр харж байна. Итгэхийн сацуу дэмжлэг хэрэгтэй нь ойлгомжтой. Зөвхөн жигүүр ч биш бүгдээрээ л дэмжиж, зүтгэж, хамтдаа хөдөлмөрлөж байж сайхан амьдралыг авчирна. Эхлүүлж буй ажлын хувьд гараа зөв байх шиг. Хүний хөгжил, боловсролыг тэргүүн зэрэгт тавина гэж байгаа эрхэм зорилгоосоо эхлээд болж байна. Мөнгөнөөс илүү, мөнгө бий болгодог хүнийг бэлтгэж, гаргаж ирсэн нийгэм илүү хур-дан хөгжиж байна. Энэ мэт сайн зүйлийг нь дэмжээд, ал-даа гарвал хэлж явах болно.

-XXV Их хурлаас шинэчлэлийн талаар тавьсан зорилтууд бүрэн хэрэгжээгүй, шинэчлэлийг үргэлжлүүлэх шаардлага байгаа гэж та хэллээ. МАХН-ыг шинэчлэхийн төлөө жигүүр яаж "дэвэх" бол?

-Намд жигүүр байх шаардлага урьдын адил чухал байгaaг өмнө хэлсэн. Жигүүрийн үйл ажиллагааны зорилтыг цаг үеийн шаардлагатай нийцүүлэн тодорхойлж намын гишүүд дэмжигчдээ хүргэх, намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах, цар хүрээгээ өргөжүүлэх, намын XXV Их хурлын шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон нийтийн дунд намын рейтингийг өсгөх үйл ажиллагаагаа нэн тэргүүнд чиглүүлнэ. Ялан-гуяа намын гишүүд дэмжигчдийнхээ санал хүсэлтийг судлан үзэж байж, бодлогоо тодорхойлно. Залуу үе манай намын талаар хэрхэн төсөөлж, юу бодож байгаа нь сонин. Энэ нь бидний анхаарлыг татаж байгаа. Өндөр боловсролтой, ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй залуу үеийг бэлтгэхэд жигүүр ач холбогдол өгнө. Тэд бол манай ирээдүй.

Намын дотоод ажлын хувьд XXV Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, дүрмийн дагуу дараагийн Их хурлыг хуралдуулах чиглэлд анхаарна. Их хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй юм бол намын Их хурал хийхийн утга алга болно биз дээ. Их хурлын ач холбогдлыг зөвхөн дарга тодруулах хэмжээнд хязгаарлавал намын эрх ашиг хохироход хүрнэ. Иймээс жигүүрийн ойрын үед хийх ажил бол Их хурлын шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгч, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд намдаа дэмжлэг үзүүлэх явдал гэж бид үзэж бай-гаа. Үнэлгээ дүгнэлт ерөнхийдөө хийгдэж дууссан байна. Одоо нэгтгэн дүгнэж, тайлангийн хэлбэрт оруулах ажлыг манай нөхөд хийж байгаа. Намын бүтцийн байгууллагын хувьд жигүүр намын Удирдах зөвлөлд төлөөллөөрөө дамжуулж оролцдог байсан нь түр алдагдсаныг намын удирдлагуудтай ярьж шийдвэрлүүлнэ. Намын ажилд' жигүүр идэвхитэй оролцоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.