Батсайхан.Х 2016.10.03

Явуухулангийн нэрэмжит төв номын сангийн 70 жилийн ой тохиож байна

Явуухулангийн нэрэмжит төв номын сангийн 70 жилийн ой тохиож байна

Номын сангийн уламжлалт үйлчилгээг орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшилтэд технологтой хослуулж хүн бүрт мэдээлэл хүргэх зорилготой Явуухулангийн нэрэмжит төв номын сангийн түүхт 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд их зохиолч Явуухулангийн хөшөөнд цэцэг өргөх ёслол 10-р сарын 03-ны өдөр боллоо.

Цэцэг өргөх ёслолд Аймаг орон нутгийн удирдлагуудаас гадна, Завхан нутгаас төрөн гарсан яруу найрагчидын төлөөлөл, сумдын эрдэмтэн багш нар оролцсон юм.Ойн арга хэмжээг угтан тус номын сангаас санаачлан долоон бүтээлч үйл ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын сангийн фондод хадгалагддаггүй эртний ховор номыг хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Номын санд байхгүй ном” уралдааныг ззохион байгуулжээ. Мөн номын сангийн үйл ажиллгааны түүх өгүүлсэн  гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байгаа юм. 

Завхан аймгийн төв номын сан 1946 онд аймгийн бага хурлын номын сан нэртэйгээр 500 номтойгоор анх байгуулагдсан түүхтэй. Харин Монгол улсын Засгийн газрын 1999 оны 109-р тогтоолоор төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Явуухулангийн нэрэмжит болсон. Одоогоор аймгийн төв номын сан Нийтийн уншлагын танхим, Хүүхдийн уншлагын танхим, Тогтмол хэвлэл болон гэрээр ном олгох тасаг,Ном зүй мэдээллийн тасаг , Англи хэлний сургалтын номын сан  гэсэн танхимуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.