2016.10.24

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 150 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй боллоо

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 150 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй боллоо.

Дөрвөн сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж байгаа тус цэцэрлэг нээлтээ хийснээр энэ жил Хөвсгөл аймгийн бүх сум цэцэрлэгтэй болж байгаа юм байна.

Шинэ цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг концессийн гэрээгээр “Хөвсгөл геологи” компани барьсан байна. Цэцэрлэгийн барилгын нийт өртөг 2 тэрбум төгрөг ажээ.