Ц.Даваасүрэн: Манай төр хүнээр бол толгой муутай болжээ
2010.04.02

Ц.Даваасүрэн: Манай төр хүнээр бол толгой муутай болжээ

УИХ-ын гишүүн,Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа

-Парламентын гишүүд саяхан АНУ, Норвегид туршлага судлахаар яваад ирсэн. Яриагаа аяны олноор эхлэх үү?


-Өөрсдөө бодож олох гэж цаг алдаж, хөрөнгө ypaxirita оронд бусад улс орны хөгжлийн замналаас бий болсон шилдэг туршлагыг өөрийн орны онцлогтой уялдуулан ашиглах нь үр дүнтэй. Шууд аваад хуулчих, эсвэл жаахан өөрсдийгөө нөхцөлд хөрвүүлээд авч болох туршлагууд эдгээр оронд олон. Харин бидний гол дутагдал бол хөгжлийн цэгцтэй, тодорхой бодлого байхгүйд л байна. Тодруулбал, энэ талаар төрийн чадамж суларсан байна. Хорин жилийн өмнө ирээдүйгээ таван жилээр төсөөлж хардаг байгаа бол одоо өдөр тутмын ажиллагаа маань ч урсгалаар явдаг гэхэд хилсдэхгүй гэхэд болно. Хэт ардчиллын ур дүнд төрд хэн ч, ямар ч ажил хийж болно гэдэг гаж төсөөлөл бий болжээ. Өөрөөр хэлбэл, төрийн хяналт, хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй боломжоор тухайн төрийн албанд томилогдсон хүн ажилдаа тэнцэж байна уу, үгүй юу гэдгийг шүүхээ больсон нь төрөө сулруулах нэг үндэслэл болжээ. Чадварын шалгуураар биш бүлэглэл, нөхөрлөлөөр сонгогдсон хүнийг хэн ч шүүх билээ. Төр маань хүнээр бол толгой муутай болжээ гэх юм уу. За тэгээд яваад л байя болох л байлгүй гэсэн аз туршсан байдлаар бид амьдарч байна. Тиймээс толгойгоо чадамжтай, сайн байлгахгүйгээр хөгжлийн тухай бодоход ч хүндрэлтэй, маш их цаг алдах нь тодорхой. Ард түмэн мэдэрчихээд бухимдаад байна шүү дээ.

-Таны төсөөлж байгаагаар бид хэзээ амьдралдаа сэтгэл ханамжтай болох бол?

-Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдэлсэн сайн төртэй болоод байгалийн баялгаа зөв ашиглаж чадвал дөрвөн жилийн дараа мэдэрч эхэл вэ, 10 жилийн дараа л амьдрал зүгширнэ. Сайн засаглалтай болж чадахгүй бол нэг хэсэг нь хэт баяжаад ядуурлын тухай үлгэрээ ярьсаар л байх болно. Гадаад орнуудаар явж байхад тэдний бидэнд хандах хандлага өөрчлөгдсөн байна. Ядуу буурай орон гэхээ болиод байгалийн баялаг ихтэй, хөгжих бодолцоотой орон гэдэг болжээ. Манай орны хувьд ганц нэг баялаг ордын тухай биш алт, зэс, нүүрс, уран, нефть гээд ярьж байгаагаараа бусад орнуудаас ялгаатай, илүү юм. Харин тэд сайн засаглалтай болохыг зөвлөж байна. Тэгэхгүй бол ядуугаараа үлдэнэ шүү гэдэг.

-Тэгээд хөгжлийг ойртуулахын тулд гон тэргүүнд ямар алхам хийх ёстой гэж?

-Төмөр замын асуудлаа яаралтай шийдээд 40 сая тонн нүүрс жилдээ гаргадаг болох хэрэгтэй. Тэгж чадвал төсвийн орлого хоёр дахин нэмэгдэнэ.

-Хөгжилд саад болж буй нэг зүйлийг сонгуулийн тогтолцоо гэж шүүмжилдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Одоогийн мажоритор тогтолцоог муу гэж боддоггүй. Энэ улс төрийн амлалтуудыг хуулиар хязгаарлаад явж болно. Үнэндээ тогтолцоо гэхээсээ улс төрийн соёл дутсаных, хүний хүчин зүйлээс л болоод байна шүү дээ. Улстөрчид л амладаг биз дээ. Бид ардчиллаар 20-хон жил амьдарч байна. Сонгуулиас сонгуульд сонгогчид маань суралцаж байна. Дараагийн сонгуульд лав иргэд маань амлалтад хууртахгүй, Яваандаа амьдрал сайжраад ирэхээр тав, арван төгрөг өвдөвчихгүй. Иймээс шинэ зүйл гаргаж ирж цаг алдахын оронд одоо байгаа тогтолцооныхоо алдааг нь шүүгээд сайжруулаад явах нь зүйтэй биз дээ. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төр барьдаг мажоритар тогтолцоог илүү ардчилалтай, шударга зарчимд суурилсан гэж бодож байна. Улс төр шинэ цусаар сэлбэгдэж байдаг. Ард түмэн төрийн эрх барина гээд хорин жилийн өмнө бид нам төвтэй төрөөс татгалзсан биз дээ. Яагаад одоо буцаж, нам сонгодог болох гэж.

Ялангуяа ардчилал гаж ярих дуртай АН-ын пропорционал тогтолцоог дэмжиж байгаад би гайхдаг. Хэдэн удаа парламентад сонгогдоод одоо ч хэцүү боллоо гэхээрээ үзэл бодлоосоо няцлаа гэх үү. Ер нь одоо өөрийн нэрээрээ хаа нэгтээ очоод, аргалаад сонгогдох бололцоогүй оллоо гэхээрээ намаа сонгуулаад нэрэн дор нь парламентад сууя гэж хувийн эрх ашгаа ард түмнийхээ эрх ашгаас дээгүүр тавьчихаж болохгүй. Нам төвтэй, даргаа иүкан, тойрон хүрээлэгчид бий болгосон, Ардчилал муутай, олигархи гэдэг нь цэцэглэдэг пропорциональ тогтолцооны хувилбар аюул дагуулна. Тодруулж хэлбэл, нэг хэсэг нь хэт баяжсан, баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн нийгэм рүү хөтлөх болов уу. Мөн христ шүтэгчдийн, харь орны цагаачдын гэх ч юм уу элдэв намууд байгуулаад төр рүү мөлхөх гарц олно, Өнөөдөр зарим өндөр хөгжилтэй орнуудад тулгарч байгаа бэрхшээлтэй суудлын нэг энэ шүү дээ. Жишээ нь, Норвегийн парламентын дэд дарга нь Пакистан хүн болсон нь Осло хотод 86 мянган муосалман шашинтан ирж суурьшсантай холбоотой байх жишээтэй. to тогтолцоог авлаа пахэд хэдэн жилийн дараа өөрчлөх гэлцдэг алдах хэрэг гарш. Иймд одоогийн ард түмэн намыг бус төрөө сонгодог тогтолцоогоо сайжруулаад явах нь оновчтой. Үндсэн хуулиар олгосон ард түмнийхээ эрхийг булаана гэвэл дэндүү даварсан хэрэг болно,

-Та асуулт бүрт шүүмжлэлтэй хандаад байх юм. Ард түмэн ч үнэхээр бухимдалтай байна, Бидний хөгжих бололцоо яг юу юм бэ?

-Зарим нь шүүмжлэлтэй хандлаа гэдэг юм. Үнэндээ болж бүтэхгүй байгаа нь болж байгаагаасаа илүү байна. Миний сонгогчдын дийлэнх нь сайхан амьдарч байгаа гэж үү. Үгүй. Тэд амьдрал хүнд байна гээд байхад би яаж албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гээд суугаад байхав. Өөрөөр хэлбэл, тэдний хэлж ярьсаныг л Их хурал, Засгийн газарт нь хүргэж сууна шүү дээ. Гэхдээ бидэнд хөгжих маш их бололцоо байна. Энэ байгалийн асар их баялаг дээрээ өндөр боловсролтой иргэн, сайн засаглал нэмээд өгчихбөл бид хөгжинө, хойч үе маань бидэнд баярлах болно. Болохгүй байна гээд ярьсан энэ зүйлүүдийг засах гол гарц бол боловсролыг хөгжүүлэх, өндөр боловсролтой иргэний нийгэм байгуулах. Ингэж чадвал ёс зүйтэй дүрэмгүй тоглодоггүй, хуулийг дээдэлдэг, хариуцлагыг ухамсарладаг, нийгмийн эрх ашгийг эрхэмлэдэг төртэй болно. Одоо эргээд харахад шүүмжлүүлээд байгаа зарим лидерүүд шүүмжлэлээс ухаараад, алдаагаа ойлгоод явна гэж байдаггүй юм байна. Улам л өөрийгөө аялдан дагасан тойрон хүрээлэгчдээ дэмжиж төрд байршуулаад эрх мэдэл өгч мөнгөөр бүхнийг шийднэ гэж төсөөлдөг юм байна.

-Өнөөдрийн улс төрийг гол сэдэв бол Оюутолгой төсөл. Муу гэрээ болсон гаж шүүмжилдэг хүний нэг въ та. Яагаад шүүмжлэлтэй ханддаг тухай тодорхой тайлбарлаач?

- Ард иргэдийн хэлээд байгаа бидний өмч болсон баялгийн маань 50-иас дээш хувийг яагаад гадаадынхан эзэмших болов, энэ алдааг яагаад 50 жилийн дараа засах гэж яриад байгаа юм бэ гэдэгт л асуудал байна. Үнэхээр энэ баялгийг ашиглах компанийн 66 хувийг эзэмшил гэдэг удирдлага, эрх мэдэл бүрэн гадаадын талд шилжинэ гэсэн үг. Ийм тохиолдолд, хяналт, эрх мэдлээ алдахаар бид баялагийнхаа ашгийн 60-аас дээш хувийг хүртэнэ гээд байгаа нь хийсвэр тоо болно.

Энэ нөхдүүд гадаад худалдаа, зардалдаа ашгаа шингээгээд байх бололцоо бүрдэж байгаа юм. Жишээ нь, баяжмалд байгаа алтны хувийг яаж ч бууруулж тооцож болно. Гадагш эцсийн худалдан авагчид дундын компаниар дамжуулж 7500 ам.доллараар зарчихаад, 6500 ам.доллараар зарсан, хөрөнгө оруулж буй машин механизм, тоног төхөөрөмжүүдийг хэт өндрөөр үнэлж зардалд шингээсэн гэх мэт санхүүгийн баримт бүрдүүлээд ашиг унагачихаж болох шүү дээ. Хяналт, бүх л эрх мэдэл гадаадын талд байгаа тохиолдолд тийм биз. Энгийн бизнесийн ойлголтоор 50-иас доош хувь эзэмшиж байгаа хүн ашгийн дийлэнхийг авдаг гэж үү. Хоёрдугаарт, 50 жилийн дараа амьдрах хүмүүсийн эрхийн өнөөдөр хязгаарлаж байгаа нь бизнесийн практикт байдаггүй зүйл. Гэрээгээ 15 жилийн дараа эргэж хараад алдаагаа шүүгээд явах нь зохистой. Оюутолгойн ордыг ашиглах ёстой. Харин эх орондоо, иргэддээ ашигтай хувилбараар шүү.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.