Болд.Л 2016.10.27 | Сайт: Vip76.mn

Л.Болд: Татварын хөнгөлөлтөд хамрагдахын төлөө ААН-үүд төрийн байгууллагын үүд сахиж, авлига хээл хахууль өгнө

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар /2016.10.27/ хэлэлцэх эхний асуудал бол "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд МАН-ын  сонгуулийн мөрийн хөтөлбөрийг эргэн сануулсан. Тэр дундаа өнөөдрийн хэлэлцэж буй асуудалтай холбоотой заалтууд мөрийн хөтөлбөрт хэрхэн туссан талаар танилцууллаа. Мөн хүүхэд, ахмадууд, цэцэрлэг, эмэгтэйчүүд, эхчүүд, бизнесүүдийг ялгаварлаж байгааг хэлсэн юм.  Нэн ялангуяа 90-ээд онд ч үнэмлэхүй олонх байхдаа ААН-үүдийг ялгаж байсан гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Татварын дарамт нь маш олон ААН-үүдийг дампуурлын ирмэгт авчирч байна. Маш олон ажлын байр эрсдэлд орж байна. Татварын хөнгөлөлтийн бодлого нь ганц МАН ч биш, АН ч энэ чиглэлд бодлого баримталж, ногдуулсан татварынхаа 90 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл санаачилж байсан. Ямар нэгэн хэлбэрээр зөв бодлогыг үргэлжлүүлж байгаад талархаж байна. Гэхдээ ард түмэнд амласнаа биелүүлэхийг хүсч байна.  ААН-үүд энэ татварын хөнгөлөлтөд хамрагдахын төлөө албан тушаалтны үүдийг сахиж, түүнд авлига, хээл хахууль өгнө. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэх жирийн уур амьсгал байхгүй болно."