УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.10.29

Я.Содбаатар: Шилдэг 100 их дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг дэмжих хэрэгтэй

УИХ-ын чуулган УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний асуулгад Салбарын сайд Ж.Батсуурь хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар тус салбарын сайдад хандан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Сая Д.Дамба-очир гишүүн асуугаад та хариулсангүй. Дэлхийн шилдэг 100 сургуульд суралцаж байгаа эхний 20 хүүхдэд мэргэжил харгалзахгүйгээр сургаж эхэлсэн.

2017 оноос эхлүүлээд 0 дүнтэй байгаад байна. Энэ төсөв дээр Боловсролын яам юу бодож байгаа вэ. Одоогоор бол яахав урд жилүүдэд олгосон хүүхдүүдэд 11 тэрбумыг тавихаар явж байгаа.

Энэ хөшүүрэг нь их зөв юм. Бид нар яагаад дэлхийн шилдэг их дээд сургуульд орж байгаа хүүхэд гэдэг бол арын хаалга байхгүй шүү дээ өөрийнхөө цэвэр хүчин чармайлтаар орж байгаа.

10-12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүдэд маш их хөшүүрэг болж байгаа шүү дээ. Тэр TOEPL, IELTS  аа өгдөг тэр бүх шалгуурыг давах гэж бэлддэг гэх мэт .

Мөн гишүүн хөдөө орон нутгийн сургуулийн барилга байгууламжийн хийцийн талаар асууж тодрууллаа.