"Авьяаслаг санхүүчид" урлагийн наадмын нэгдсэн тоглолт болно
Авьяаслаг санхүүчид тоглолт болно
2016.11.01

"Авьяаслаг санхүүчид" урлагийн наадмын нэгдсэн тоглолт болно

ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнууд, мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд, мэргэжлийн ангийн оюунуудыг оролцуулан урлагийн наадам зохион байгуулж байгаа бөгөөд тус наадмын нэгдсэн тоглолт 11 дүгээр сарын 3-ны 19.00 цагт Улаанбаатар чуулгад болох юм.

Ганцхан удаа болох энэхүү тоглолтонд урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчид, урлагийн мастерууд, СЭЗИС-ийн “Улаан сарнай”, ХААИС-ийн “Хатан туул” бүжгийн хамтлагууд болон “Домог” хамтлаг оролцоно.