Оюунхорол.Д 2016.11.01 | Телевиз: TV9

Төр зөв бодлого барихгүй бол 2020 он гэхэд Улаанбаатар хот цэвэр усны хомсдолд орно

Байгаль хамгаалах чиглэлээр олон хууль тогтоомж бий. Гэвч цаасан дээр байгаа дээрх хууль тогтоомж эрх зүйн актууд нь нэр төдий явж хэрэгжихгүй улмаас экологийн тэнцвэрт алдагдаж байгаад салбарын сайд нь хэлж байна.

Иймээс хамгийн түрүүнд шинэ хууль гаргах гэж яарахаасаа илүү одоо мөрдөгдөж байгаа хуулиудаа хэрэгжүүлж байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан этгээдэд хариуцлагыг нь үүрүүлж чаддаг болох хэрэгтэйг онцоллоо.

Экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа хамгийн том жишээ бол усны бохирдол өнөөдрийг хүртэл манай улс гүний цэвэр усаа ахуйн хэрэглээндээ зарцуулж иргэд аман дээрээ ус чандмань эрдэнэ гэдэг ч Амьдрал дээр хайрлаж чаддаггүй үүний улмаас нийслэл Улаанбаатар хот 2020 он гэхэд ундны цэвэр усны хомсдолд орно гэдгийг холбогдох албаныхан гаргасан байдаг.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлэхдээ Хуулиар зохицуулахаасаа илүүтэй хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэх оюун санааны өөрчлөлтийг хийж байж, оюун санааны хоосрол орохоос сэргийлсэн бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.