Содбаатар.Я 2016.11.02 | Телевиз: Парламентын суваг

Я.Содбаатар: Төслийн агуулга нь алдаатай хүрэх магадлал байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар  Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийн талаар хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Я.Содбаатар төслийн найруулга цаашлаад шийдвэр гаргах түвшинд хүрэх утга агуулгын талаарх алдаатай байдлыг тодотгон санал хэлж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Иргэд аж ахуй эрхлэгчдийг чирэгдүүлж байгаа байдлыг таслан зогсооно гэж тэгэхээр банк санхүүгийн байгууллагын давуу талаа ашиглан иргэд аж ахуй нэгжид чирэгдэл учруулж буйг төрийн байгууллагын зүгээр хүчээр таслан зогсоох юм уу энэ нэг агуулга болоод найруулгын чанартай зүйлийг эцсийн хэлэлцүүлэгт сайн харахгүй бол буруу ойлгогдохоор зүйл байна.

Санхүүгийн үйл ажиллагаан дахь хүний оролцоог багасгах гэдэг нь ямар байх юм болоо зүгээр  аль болох агуулгыг харах, утга нь бол ойлгогдож байна шийдвэр гаргах түвшинд энэ найруулгаараа явбал буруу ойлгогдохоор зүйл байна.