Баасанхүү.О 2016.11.02 | Телевиз: Парламентын суваг

О.Баасанхүү: Цэрэг нь байгаа бол даргаар тавихгүй бай гэдэг дүрмээр явах хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Өнгөрсөн  долоо хоногт хуралдсан чуулганаар  /2016-10-28/ "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай"  тогтоолын төслийн талаар хэлэлцэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийлж хатуухан үг чулуудлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Өмнө Ж.Батзандан гишүүн ахыгаа ажлаас гарах өргөдөл өгч байсан, н.Цогтгэрэл дүүгээ ажлаасаа халснаа рекламдаж байсан. Коммунист нийгэмд л ах дүүгээ ингэж хөөдөг туудаг биздээ. Ажлаа хийж байгаа бол хийнэ биз. Таньдаг уу таньдаггүй юу  гэсэн нь биш. Гол нь хамтдаа нийлээд хулгай хийчихгүй байгаасаа л гэсэн санаа шүү дээ.

Эсвэл дарга болохын тулд ажилчин байгаа хүмүүсээ халах ёстой гэсэн зүйл биш тэнд нь ах дүү байгаа бол дарга  тавихаа больчих хэрэгтэй. Манайхан чинь эсрэгээрээ яваад байна л даа. Даргыг нь тавихын тулд цэргийн халаад яваад байна. Би бол цэрэг нь байгаа тохиолдолд даргыг нь тавихгүй байя гэдэг дүрмээр явмаар байна.

Миний нэг гайхаад байгаа зүйл бол авилгатай тэмцэх газраас лавлагаа авдаг жүжгээ болих хэрэгтэй. Бас нэг гайхаж байгаа зүйл нь 10 давхар байшинтай компанитай хүн нэг долоо хоног хүрэхгүй хугацаанд компаниа зарчихаж байгаа юм. Ашиг сонирхолийн зөрчилгүй гээд ороод ирж байгаа юм.