Даваасүрэн.Ц 2016.11.02 | Телевиз: Парламентын суваг

Ц.Даваасүрэн: Салбарын мэргэшсэн хүн нь салбартаа очиход хүндрэлтэй болчихож

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар /2016-10-28/ "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай" тогтоолыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төрийн албаны уламжлал, мэррит тогтолцоо мэргэшсэн байх гэсэн агуулгын хүрээнд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:  Би энэ мэррит тогтолцоо төрийн албаны уламжлал төрийн мэргэшсэн байх гэдэг дээр нэг л зүйл хэлье гэж бодоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд болсон томилгоонууд дээр авилгатай тэмцэх газраас тухайн нэр дэвшигчтэй холбоотой тодорхойлолтуудыг авлаа.

Үүн дээр би нэг зүйлийг гайхаж байгаа юм. Тухайн салбарын хүн нь өөрийнхөө салбарт очих нь их хүндрэлтэй болсон юм байна гэж уг нь бол тэр салбарт ажилладаг хамгийн туршлагатай хүн удирдах албан тушаалд томилогдоосой гэж бодож байгаа юм.

Гэтэл жишээлбэл би тухайн салбарт ажиллаж байгаа хүн тухайн салбартаа ямар нэг бизнес эрхлэвэл очиж чадахаа болчихож байгаа юм. Хамаатан садан нь тэр салбартаа ажиллаж байгаа бол очиж чадахаа болчихож байгаа юм.