Эрдэнэ.С Дэлгэрбат.Д 2016.11.02

Баянгол дүүргийн ИТХ-ын хаалтын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Баянгол дүүргийн ИТХ-ын хаалтын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Баянгол дүүргийн ИТХ-ын хаалтын хүндэтгэлийн хуралдаан болж, 2012-2016 оны Шинэчлэлийн багийн бүрэлдэхүүн ёслол төгөлдөр халаагаа өглөө.  

Хүндэтгэлийн хуралдаанд дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчид, БГД-ийн удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

      Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Дэмбэрэлийн Оросоо өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүтээснээ тайлагнаж, хурлын дэг ёсоор ИТХ-аараа ажлаа дүгнүүллээ. Дүүрэгтээ хамгийн их хөрөнгө оруулалт татаж их, бүтээн байгуулалт өрнүүлсэн, түүнчлэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийгмийн салбарын үйлчилгээг шинэ шатанд гаргасан хэмээн дүгнэж Баянгол дүүргийн Засаг даргын Нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтэд ХАНГАЛТТАЙ САЙН хэмээн үнэлгээ өглөө.

      Ийнхүү Баянгол дүүргийн 208 мянган хүн ам, 54 мянган өрх гэр, 17 мянган аж ахуй нэгжийг сайн сайханд хөтлөх ажлыг нэр төртэй биелүүлж чадсан Шинэчлэлийн багийнхан ажлаа Шийдлийн баг хамт олонд нэр хүндтэйгээр хүлээлгэн өглөө.