УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.05

О.Баасанхүү: Орлоготой байж улс хөгжинө шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  

Улс орноо хөгжүүлье гэж бодоод энэ чиглэлийг дэмжих ёстой. Гэвч бодит байдалд нийцсэн тооцоо судалгаатай хөтөлбөр оруулж ирэх хэрэгтэй. Жишээлбэл, уг тогтоолын төсөлд 2017 оны төсвийн орлогыг яагаад өмнөх оноос 1,1 их наяд төгрөгөөр бууруулж оруулж ирсэн юм бэ?

Мөн 2014 оны төсвийн орлогын гүйцэтгэл 6,3 их наяд, 2015 оных 6,3 их наяд төгрөг байсан. Гэтэл 2017 онд төсвийн орлогоо бууруулж оруулж ирэхээр алдагдалд орно гэсэн үг.  Төсвийн алдагдалтай улс орон яаж хөгжих юм бэ? Орлоготой, мөнгөтэй улс орон л хөгжинө шүү дээ.

2017 онд ямар салбар, байгууллага, төсөл арга хэмжээг хэмнэлтийн горим руу шилжүүлэх вэ?

Хүүхэд бүрийг цэцэрлэг, сургуультай болгоно гэсэн бодлогыг дэмжиж байгаа боловч яг өнөөдөр гэртээ байгаа хүүхдүүдийг яах вэ? 

О.Баасанхүү: Зарлага нэмэгдэж байгаа бол хэмнэлтээ тодорхой ярих ёстой