Тэрбишдагва.Д 2016.11.07 | Сонин: Үндэсний Шуудан

Д.Тэрбишдагва: ОУВС-гийн төлөөлөлтэй уулзаад миний бодол өөрчлөгдсөн

Д.Тэрбишдагва: ОУВС-гийн төлөөлөлтэй уулзаад миний бодол өөрчлөгдсөн
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д. Тэрбишдагва

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д. Тэрбишдагватай ярилцлаа.

-Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд Олон улсын валютын сангийнхантай уулзсан. Тэд юу ярьж байна вэ?

“Стэнд бай” хөтөлбөрийн талаар өмнө нь шүүмжлэлтэй хандаж байснаа нуухгүй ээ. ОУВС-гаас энэ нөхцөлийг биелүүлбэл бид хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн тулган шаардлага өндөртэй, өөрсдийнхөө өгсөн зөвлөмжийн дагуу явахыг даалгадаг зэргээс болоод дэлхий нийтэд хэрэгжүүлсэн төслүүдийнх нь хувьд алдаатай зүйл бишгүй л гарсан.

Тэдний заавраар замнаад ч хөгжөөгүй улс орнууд бий, бас амжилттай болсон нь ч цөөнгүй. ОУВС-ийн арга барилын талаар дэлхий дахинд нэлээд шүүмжлэл өрнөсөн учраас бодлогодоо өөрчлөлт оруулсан байх. Сүүлийн жилүүдэд улс орнуудын дотоод нөхцөл байдлыг ойлгох, нийгэм, улс төрийн чиглэлээр судалгаа хийх, Засгийн газрынх нь төслүүдийг дэмжих зэргээр уян хаган хандаж байгаа юм байна. ОУВС-ийн төлөөлөлтэй уулзаад миний бодол өөрчлөгдсөн.

Бид бодлогоо оновчтой тодорхойлж санал хүргүүлбэл дэмжигдээд явах бололцоотой. Өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ч бид хүссэн, хүсээгүй "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй болж байна. Нэгдүгээрт, ОУВС- ийн бодлого өөрчлөгдсөн байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар өөрсдөө хөтөлбөрөө боловсруул, түүн дээр харилцан ярилцаж шийдье гэж байна. Тэгэхээр Засгийн газар хөтөлбөрөө сайн хийх хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах,      тогтворжуулах хөтөлбөр “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх гол суурь нь болж магадгүй. Гуравдугаарт, олон улсын санхүүгийн байгууллага, донор орнууд хэрвээ ОУВС Засгийн газартай чинь тохирвол бид тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдсэн байгаа.

Хэрвээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй бол бид ганцхан улсаас зээл авах боломжтой. Тэгэхээр нэг улсаас бүх зээл тусламж авснаар үүсэх эрсдэлийг тооцох учиртай. Иймээс бид “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь илүү оновчтой гарц л гэж харж байна. Хэсэг хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлээд хүндрэлээс гарах шаардлага бий болж байна. Заавал ОУВС-гаар үүнийгээ зас, тэрийгээ боль, зардлаа тана гэж заалгалгүй эрх баригчид зориг гаргаад ард түмэндээ “Гарцаа байхгүй төсвийнхөө алдагдлыг бууруулах үүднээс энэ зүйлүүдийг хаслаа шүү, уучлаарай” гээд үнэнээ хэлээд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлмээр байгаа юм.

-Тухайлбал, одоо хаанаас хэмнэж болохоор байна?

Олон зүйл хасчих боломжтой байгаа. Тухайлбал, 2.9 их наяд төгрөгийг Төрийн сангаас аймгийн Засаг даргын Тамгын газар, яам, тамгын газрууд, янз бүрийн сангууд, улсын үйлдвэрийн газрууд зээл маягаар авчихаад 1990 оноос хойш төлөөгүй байж байна.

Тэгээд яам нь юу ярьдаг вэ гэхээр “Мөнгө авсан газрууд чинь олдохгүй байна. Төлүүлэхэд их хэцүү юм байна” гэж ам тагладаг болж. Засгийн газарт хууль хяналтыг хэрэгжүүлэх бүтцийн байгууллагууд бий. Бас ажлын хэсэг байгуулаад ажиллаж яагаад болохгүй гэж. Хэрвээ энэ авах ёстой 2.9 их наядын ердөө аравхан хувийг авахад л 290 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө.

Улсынхаа, ард түмнийхээ, татвар төлөгчдийнхөө мөнгийг улсын үйлдвэрийн газрууд, аймгийн Засаг дарга нар, банк санхүүгийн байгууллага гээд талын нэг тарааж цацсан бол түүнийгээ буцааж төвлөрүүлэх ёстой. “Төлөхгүй байж болдог юм байна, ингээд өнгөрүүлчихдэг” гэсэн сэтгэлгээг суулгаж болохгүй. Тийм учраас улс өгсөн юмаа буцааж авч чаддаг гэдгээс л эхлэн, санхүүгийн сахилга, хариуцлагыг чангатга гэсэн санал гаргаж байгаа.

-ОУВС одоогоор ямар нэгэн шаардлага тавьсан уу?

ОУВС одоогоор ямар ч шаардлага тавиагүй. ОУВС-гийнхан Монголбанк, Сангийн яам,          УИХ, Байнгын хороод, Засгийн      газрын       түвшинд уулзалт хийсэн.   Засгийн      газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөртэй уялдуулж төслийнхөө саналыг боловсруулах юм билээ. Эхний уулзалтуудаас харахад эерэг хандлага ажиглагдаж байгаа.

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг нэг хувиар бууруулах мэтээр хэмнэлт гаргаж төсвийн алдагдлыг одоо 9.9 хувиар тооцож оруулж ирж байгааг зургаан хувьд хүргэх чиг барьж байгаа гэсэн. Төсвийн алдагдлыг зургаан хувь болгож чадах болов уу?

Чадах ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг бууруулах ёстой гэдгийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. Гэхдээ бүгдийг хавтгайруулж, нэг хувиар бууруулах гэдэг дээр саналын зөрүүтэй байгаа. Төсвийн байнгын хороо бол төсвийн бүх ерөнхийлөн захирагч нараас нэг хувь хасна гэж байгаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч болгоны төсвийг нэг бүрчлэн үзэж хянах шаардлагатай. Зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв өмнөх жилээс 300, 30 тэрбумаар нэмэгдчихсэн байгаа.

Зарим нь нэмэгдээгүй, хумигдсан байгаа бол тэр хэсгээс хасаад яах юм бэ. Харин нэмэгдсэн хэсгээс нь нэг биш гурав, таван хувь ч гэсэн бууруулах боломж гарч ирж магадгүй юм. Залхуураад, бүгдийг амарчлаад хавтгайруулан нэг хувь хасна гэдэг нь оновчгүй. Үүнийг бүлгийн хурал дээр ч хэлсэн, манай Эдийн засгийн байнгын хорооноос ч ийм санал гаргаж байгаа.

-Сүүлийн үед гишүүд хариуцлага гэдэг үгийг их ярих боллоо. Өнгөрсөн дөрвөн жилийн бодлогын алдаануудын хариуцлагыг нэхээд байгаа ч юм шиг. Ийм яриа гарахаар удахгүй хууль хяналтын байгууллагаар шалгуулах, баривчилгаа явах хардлага төрөөд байх юм?

Сахилга хариуцлага гэдгийг их ярьж эхэлсэн бол алдаа, завхралын суурийг зөв олж харж, оношилж байна аа гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жил энэ талаар хамгийн их ярьсан хүн нь би шүү дээ. “Дэгтэй монгол дэлхийд манлайлна” гэж илтгэл тавьж, Шадар сайдын ажлын хүрээнд улс орон даяар хоёр ч удаа хэлэлцүүлэг хийж, их, дээд сургуулиудад лекц уншиж байлаа.

Сахилга, хариуцлагагүйгээс болж ямар их хохирол амсч, боломжийг ашиглаж чаддагтүй талаар нарийвчилсан судалгаа ч хийснээ танилцуулж байсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод чуулган дээр “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж онцлоход “Сахилга хариуцлага чухал шүү” гэж зөвлөж байсан.  Сахилга хариуцлага төрийн

 “Засгийн газар оруулж ирсэн асуудлаа хамгаалж чадахгүй унагаад байгаа юм. Хамгаалах л хэрэгтэй шүү дээ. “Ажил хийж байгаа бол хариуцлагаа хүлээнэ. Үүнээс өөр арга байхгүй. Тэгвэл огцорьё" гэж хэлж, зориглож зүтгэх хэрэгтэй. Тэгж байж л төрийн сайдыг хийдэг юм. Төрийн сайд чинь эрх ямба биш, уурэг хариуцлага байхгүй юу. "Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үүнээс өөр ямар ч арга байхгүй. Яг үүгээр л хийнэ" гэж сайд нь хамгаалахын оронд “Өө та нар, Их хурлын гишүүд мэддэг” гэж хэлээд сууж байж болохгүй.”

бүхий л түвшинд хамгийн их дутагдаж байгаа зүйл шүү дээ. Нөгөө талаас өнгөрсөнтэй хариуцлага тооцохоос гадна та нар одоо хариуцлагатай ажиллах ёстой гэж шахаж, шаардаж ажиллах хэрэгтэй байна. Яагаад 2.9 их наядыг нэхээд өнгөрсөн асуудлыг сөхөөд байна гэхээр төрийн ой санамж тийм богино, мартамхай биш, буруу зүйл хийвэл түүнд хариуцлага хүлээж хохирлыг баригдуулдаг юм байна.

Ингэснээрээ хууль бус үйлдэл хийгчдийг төр өөгшүүлж, хуулийг улан дороо гишгэх боломж олгодоггүй юм байна гэдэг сэтгэхүйг бий болгох шаардлагатай байна. Үргэлжилсэн энэ үрэлгэн байдалд сахилга хариуцлага ярихгүй бол “За яадгийн өмнөх дарга нар төлж ч байгаагүй, зээл авъя” гээд улам гаарна. Ер нь шат шатны дарга, албан тушаалтнуудтай тухай бүр хариуцлага тооцоогүйгээс болж өнөөдрийн энэ эдийн засгийн хүндрэлийн эхлэл суурь тавигдсан шүү дээ.

“Төрийн сайд чинь эрх ямба биш, үүрэг хариуцлага”
-Ирэх оны  төсөв, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн мөнгөний бодлогын баримт бичиг, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг чуулганаар хэлэлцэж байна. Бүгдээрээ л танай байнгын хороонд харьяалагдах асуудлууд шүү дээ. Энэ гурвын уялдаа холбоо хэр байна?

Бие биедээ хэлээгүй төсөл боловсруулчихсан зүйл байх жишээтэй. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас төсөл боловсруулж оруулж ирэхдээ хайнга хандах болсон. Шүүсийг нь шахаж, маш сайн судалгаа, тооцоо хийж, чамбайруулж оруулж ирэхийн оронд “түүхий”-гээр өргөн барьчихдаг. УИХ-ын түвшинд засч сайжруулбал тэр биз гэсэн хандлагатай. Уг нь яаманд мэргэжлийн хүмүүс ажилладаг.

Тэр хүмүүсийн боловсруулсан, Засгийн газраар шүүгдсэн, мэргэжлийн институтаар дамжсан зүйлийг гишүүд зарчмын тодорхой өөрчлөлт шаардлагагүй бол батлаад явмаар байгаа юм. Засгийн газар маш хариуцлагатай байж боловсруулсан төслөө Их хуралд өргөн барьдаг, түүнийгээ хамгаалдаг, бодлогоо тасладуулахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө мэргэжлийн түвшинд ажиллах ёстой.

Гэтэл ийм байж чадахгүй болохоор хууль тогтоох дээд байгууллага дээр зүс нь танигдахгүй болтлоо өөрчлөгддөг. Их хурлын гишүүд гэдэг бол зүгээр хууль тогтоогчид. Гэтэл эрдэмтэн, судлаач, Засгийн газрын мэргэжлийн хүмүүс биш мөртлөө ажлын хэсэг байгуулчихаад сэтгэлийн хөдөлгөөнөөрөө тэг, ингэ хэмээн зааварлаж, өөрчилж байгаа нь сайн жишиг биш ээ.

Засгийн газар дэргэдээ мэргэжлийн институтийг байгуулж, мэргэжлийн багийг ажиллуулж, яамдын мэргэшсэн хүмүүсийг маш сайн ажиллуулмаар байна. Нэг байнгын хороо хуралдаад хэдэн төгрөг нэмэх, эсвэл өмч хувьчлах тухай санал гаргаж, дэмжигдсэний төлөө бүхэл хууль өөрчилж оруулж ирж байгаа замбараагүй байдал улам хавтгайрах шинжтэй. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болжээ.

-МАН-ын бүлэг 65 гишүүнтэй болохоор Засгийн газрынхаа ажлыг хийлгэхгүй оруулж ирсэн асуудлуудыг нь унагаад УИХ, Засгийн газар зөрчилтэй харагдаад байгаа?

Засгийн газар оруулж ирсэн асуудлаа хамгаалж чадахгүй унагаад байгаа юм. Хамгаалах л хэрэгтэй шүү дээ. “Ажил хийж байгаа бол хариуцлагаа хүлээнэ. Үүнээс өөр арга байхгүй. Тэгвэл огцоръё” гэж хэлж, зориглож зүтгэх хэрэгтэй. Тэгж байж л төрийн сайдыг хийдэг юм. Төрийн сайд чинь эрх ямба биш, үүрэг хариуцлага байхгүй юу. “Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үүнээс өөр ямар ч арга байхгүй. Яг үүгээр л хийнэ” гэж сайд нь хамгаалахын оронд “Өө та нар, Их хурлын гишүүд мэддэг” гэж хэлээд сууж байж болохгүй.

-Засгийн газрын үйл ажиллагаа таны сэтгэлд нийцэхгүй байгаа юм аа даа?

Засгийн газрын үйл ажиллагаа нийцэх, нийцэхгүйг одоо дүгнэх эрт байна. Гараа нь сулбагар байгааг л хэлж, төслөө, бодлогоо хамгаал гэж зөвлөж байна. Алт, өндөр үнэтэй машин унаа, архи, тамхины татвар гээд нэмэх ёстой татваруудаа нэмж чадаагүй.

Одоо Монгол Улс чинь татвар авдаггүй орон болох нь байна шүү дээ. Одоогийн байдлаар татварын 250-иад төрлийн хөнгөлөлт бий. Нийтдээ 350-400 орчим тэрбум төгрөгийг зөвхөн хөнгөлөлтөөр хэмнэж байгаа. Ингэж хөнгөлөөд байх уу, эсвэл үнэхээр зайлшгүйгээ дэмжих үү гэдгээ тодорхойлмоор байна. Татварын реформыг иж бүрнээр нь хийх цаг нь болсон.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг танай байнгынхороогоор хэлэлцүүлээд УИХ-аар оруулахаар болсон. Гишүүдээс ерөнхий болсон байна гэсэн шүүмжлэл гарч байсан л даа. Таны хувьд хэр гэж харж байна?

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар  УИХ-ын тогтоол 2009 онд С.Баярын, 2014 онд Н.Алтанхуягийн, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарч байлаа. Гэхдээ уг хөтөлбөрүүдэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийж байгаагүй юм билээ. Тэгэхээр хөтөлбөр гаргах нэг хэрэг, харин түүнийг хэрхэн хэрэгжүүлэв, үр нөлөө, арга замын талаар дүгнэх нь маш чухал.

Өмнөхөөсөө суралцаж, алдааг нь давтах ёсгүй. Хөтөлбөр нь тунхагийн шинжтэй биш хэрэгжих боломжгой, тодорхой баймаар байгаа юм. Сая оруулж ирсэн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хуулаад биччихсэн,   төсөөтэй, ерөнхий байна. Тиймээс Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулсан нь хөтөлбөрийг сайжруулахад чиглэгдсэн.

“Жинхэнэ мэргэшсэн боловсон хүчнээ монгол улс алдчихсан юм”
-Зарим гишүүд Засгийн үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах      хөтөлбөрийг реформын шинжтэй биш, аргацаасан, ерөнхий шинжтэй болсон гэж шүүмжилдэг. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

Монгол Улс сүүлийн 26 жил ардчилал, зах зээл, хүний эрх гэж ярьсаар байгаад яг эдийн засгийн тодорхой асуудлуудыг      ерөөсөө иж бүрнээр нь авч үзээгүй юм билээ. Тусгайлсан биш нийгэм, эдийн засаг гээд бүгдийг нь нэг тогоонд томсгоод ярьчихдаг.

Хамгийн гашуун үнэн бол сүүлийн 26 жилд Монгол Улс эдийн засгийн хувьд өөдтэй хөгжиж чадаагүй. Уул уурхайн бүтээгдэхүүн жаахан үнэд оронгуут эдийн засаг сэргэлээ гэж хөөрцөглөнө. Тэгээд олсон жаахан юмаа тараагаад цацчихна. Энэ бол эдийн засгийн зөв бодлого биш.

Эдийн засгийн бодлого гэдэг бол арав, хорин жилийг эхнээс нь системтэй урьдчилан харсан, хэтдээ ийм түвшинд хүрнэ гэсэн алсын  хараатай, хэрэгжих бололцоотой, оносон байх учиртай. Эдийн засгийн зөв бодлоготой байсан цагт хөгжил дэвшлийн зөв чиг баримжаатай болно.

-Эдийн засгийн  зөв бодлого гэдгээ тодруулахгүй юу?

Тухайлбал, миний хувьд өмч хувьчлалын асуудлыг байнга ярьдаг. Өмч хувьчлалыг тухайн үйлдвэрийн ажилчин, сэхээтэн, инженерүүдэд хувьцааны эзэн болгох боломжоор хангасан байдлаар       хийсэн бол өнөөдөр өөр дүр зурагтай байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл үйлдвэрт ажиллаж байсан боловсон хүчнүүдийг гудамжинд гаргаад хэдхэн хүн хуваагаад авчихсан.

Уг нь хамгийн үнэтэй зүйл бол машин, алт, нүүрс, зэс, мал ч биш хүн шүү дээ. Тэр дундаа мэргэжил боловсрол эзэмшсэн ажлын туршлагатай, ажилдаа шимтэж ажилладаг тэр боловсон хүчин өөрөө үнэт капитал байлаа. Гэтэл тэднийгээ гудамжинд гаргаад ганзагын наймаанд оруулж бүгдийг нь худалдаачин болгох систем рүү оруулсан. Үйлдвэрийг өмчилж авсан хүмүүс нь тэр үеийн социализмын материал техникийн бааз гэж маш их хэмжээний хадгалсан нөөцөөр өөрсдөө баяжаад тэр мөнгөөрөө өөрсдөө улс төр хийгээд, улс төрчид болцгоочихсон.

Үйлдвэр аж ахуйн газрууд нь хаагдсан. 26 жилийн өмнөх 20 настай хүн өнөөдөр 46-тай. 30 настай хүн бол 56-тай. 40 настай ажил хийж байсан хүн бол 66- тай болчихсон шүү дээ. Энэ хооронд үйлдвэр аж ахуйн газар нь байхгүй болчихсон учраас жинхэнэ мэргэшсэн, мэдлэгтэй ажил хэрэгч тэр боловсон хүчнээ Монгол Улс алдчихсан юм.

Тэр хүмүүс улстөрчдөөс ажлын байраа нэхэж шахаж эхлэнгүүт тэд ичихдээ, санаа зовохдоо нийгмийн халамж руу чиглүүлсэн бодлогод илүү анхаарсан байхгүй юу. Та нар хувьцаанаас нь ав бүгдээрээ хамтарч үйдвэрээ бүтээн байгуулъя гэж хэлэхийн оронд нийгмийн халамжийн бодлого явуулаад мөнгө тараадаг механизм руу оруулсан. Дараа нь улс төрд орсон хүмүүс дунд нам дамжсан бүлэглэлүүд бий болж газрынхаа баялгаар улам хөлжих тэмцэл өрнөсөн. Тодорхой хэсэг хүмүүс лиценз нэрийн дор их баяжсан даа. Лиценз аваад зарж борлуулдаг.

 Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар доорхи өмч бол ард түмний өмч биз дээ. Нэг лицензийг үр дүнтэй ашигла гэхийн оронд лицензийн наймаагаар нэг хэсэгт нь хагартлаа баяжих боломж олгож олон түмэнд үр өгөөжөө өгсөнгүй. Уг нь төр ажлын байр хичнээн их болгож, хүмүүсийг ажилдаа дуртай болгоно тэр хэрээр орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдэх тусмаа үйлдвэр аж ахуйн газар ашгаасаа, хүмүүс цалингаасаа татвараа өгнө.

Ингээд улс өөрөө мөнгөтэй болно. Энэ эх үүсвэрээрээ шинжлэх ухаан, техник технологи хөгжиж, эрүүл мэнд, боловсрол, хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогыг оновчтой хэрэгжүүлж болно. Нийг- мийн халамжийн бодлого барьж, ажлын байр нэмэгдүүлээгүйгээс өнөө- дөр улс орон маань хүндэрчихээд байгаа. Үүнийг л засч залруулах ёстой.

-Одоо ч халамжийн бодлого үргэлжлээд байна шүү дээ. Цалинтай ээж, насны хишиг гэх мэт?

Мянган малтай хүн “Улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд би зуун хонио өгье” гэж байна шүү дээ. Сонгинохайрхан дүүрэгт иргэдтэйгээ уулзаад явж байхад “Улсаа өрөнд бариулаад Монгол Улсын эдийн засаг сүйрэлд орж тусгаар тогтнол, орших, эс орших тухай асуудал яригдаж байна аа, хүүхээ. Солонгосчууд улсаа хүнд үед зүүж явсан ээмгээ хүртэл өгч байсан гэдэг.

Бид ч гэсэн туслахад бэлэн байна” гэж жирийн иргэд ярьж байгаа юм. Ард түмэн ингэж ойлгож байхад улстөрчид ард түмэндээ хайртай болж төсвийг 2.6 их наядын алдагдалтай батлах гээд сууж байна. Энэ удаа шинэ барилга байгууламж барихаар тусгаагүй л болохоос хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй байна. Энэ өөрөө эрүүл

“Мянган малтай хүн “Улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд би зуун хонио өгье " гэж байна шуу дээ.

Сонгинохайрхан дүүрэгт иргэдтэйгээ уулзаад явж байхад “Улсаа өрөнд бариулаад Монгол Улсын эдийн засаг сүйрэлд орж тусгаар тогтнол, орших, эс орших тухай асуудал яригдаж байна аа, хүүхээ. Солонгосчууд улсаа хүнд үед зууж явсан ээмгээ хүртэл өгч байсан гэдэг. Бад ч гэсэн туслахад бэлэн байна гэж жирийн иргэд ярьж байгаа юм. Ард түмэн ингэж ойлгож байхад улстөрчид ард түмэндээ хайртай болж төсвийг 2.6 их наядын алдагдалтай батлах гээд сууж байна.

Энэ удаа шинэ барилга байгууламж барихаар тусгаагүй л болохоос хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй байна. Энэ өөрөө эрүүл бус сэтгэлгээ.” бус сэтгэлгээ. Нөхцөл байдлаа ард түмэндээ зоригтой хэлэх хэрэгтэй. Ардчилал, зах зээлийг сонгочихсон юм бол үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэ гэсэн хууль байдаг юм. Тийм болохоор бүгдээрээ татвар төлөгчид болох ёстой.

Татвар төлөх юм бол орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдэх тусмаа нийгмийнхээ салбарт төсвийн хуваарилалт илүү нэмэгдэнэ шүү дээ. Одоо орлого нь 5.9 их наяд байх атлаа, зарлага нь 8.5 их наяд байна. 2.6 их наядын алдагдалтай төсөвтэй болчихсон учраас тодорхой зардлыг хэмнэхээс өөр яахав гэж байхад зарим нь цалин нэмнэ гэх мэт янз янзын юм оруулж ирээд байгаа юм. Төсвийнхөө алдагдлыг багасгаж,  ганц хоёр жилдээ унэхээр хэмнэх боломжтой болгоноо тодорхойлон, хэрэгжүүлье.

Улстөрчид ард түмэндээ хайртай болоод бүгдээрээ гоё юм ярих хэрэггүй. Би хайргүйдээ ингэж яриад байгаа юм биш. Монгол эх орны эдийн засгийн аюулгүй болон бие даасан байдлыг аврах хэрэгтэй. Эдийн засаг нь хүндэрсэн тохиолдолд улс хөгжиж чадахгүй. Хөгжиж чадахгүй улс яадаг вэ гэхээр бусдын дагавар болдог. Тийм учраас энэ үед нь Монголынхоо эдийн засгийн хувь заяаг бүгдээрээ хамтдаа шийдье. Гэхдээ том төлөвлөгөөтэйгөөр. Даруй хэрэгжүүлэх тодорхой бодлогыг гаргаж ирэх ёстой л доо.

“Гадаадад суралцсан үйлдвэрийн эзэдтэй болох хэрэгтэй”
-Тухайлбал?

Миний хувьд “Ажилсаг монгол” хөтөлбөр гэж олон удаа ярьж байгаа. Хүн болгон ажил, мэргэжил, хамт олноороо бахархдаг, цалин нь хүрэлцээтэй байх ёстой. Жинхэнэ мэргэжилтэй боловсон хүчнээ бид алдчихсан гэдгийг түрүүнд онцолсон доо. Одоо хосолмол мэргэжил олгодог дэлхий нийтийн жишээ байна.

Япон, Герман, Австри гэх мэт орнуудад сургуульд онолоо үзэхийн зэрэгцээ практик дээр ажилладаг. Тэгээд тухайн мэргэжлээрээ мастер болдог. Тухайлбал, Германд гутлын үйлдвэрийн эхний дамжлагаас төгс- гөлийг нь хүртэл хийж чад даг хүнийг гутлын мастер гэдэг. Махны үйлдвэр мөн ялгаагүй бүх дамжлагыг мэддэг, чаддаг хүнийг мастер гээд байгаа юм.

Бид төрөл бүрийн мэргэжлийн мастеруудыг бий болгох ёстой. Тэд үйлдвэрлэлээ удирдаад, буруу хийвэл засч өгдөг, шаардлагатай үед ямар ч дамжлага дээр өөрөө очоод ажилладаг чадвартай болдог. Тэд өөрсдөө яваандаа үйлдвэрийн эзэд болно. Одоо манайд наймаа хийгээд мөнгөтэй болсон хүн үйлдвэр байгууллаа гэхэд зангиа зүүсэн дарга л болно. Үйлдвэрийн нарийн зүйлийг мэдэхгүй учраас гажуудал гарвал мэргэжилтнийг сонсохоос аргагүй болдог.

Хэрвээ мастер хүн удирдвал ам асуулгалгүй өөрөө шийдчихнэ, өөрөө хийж чадна. Манай үйлдвэрийн газрууд одоо ажилчдаасаа маш их хамааралтай. Их өндөр мэргэжил чадвартай хүмүүс нь цөөн байна. Тэр хүн үйлдвэрээс гарлаа гэхэд үйлдвэр зогсоход хүрэх учир ажлаа таслаад алга болсон ч, архи уугаад шилэрсэн ч аргадаж тогтоож байх жишээний. Хувийн үйлдвэрийн эзэд өөрсдөө мастер, бизнесмэнүүд байх ёстой.

Тийм учраас Монголд дотооддоо үйлдвэрийн эздийг бэлддэг, мастер юм уу, эсвэл онол практикийн мэргэшсэн хүмүүсийг бэлдэж өгөх ёстой. 20-30 насны залуучуудыг эх орондоо герман, япон, англи, солонгос хэлийг зургаан сар сургаад, тухайн улсад онол практикийн сургалтад суулгаж, хажуугаар нь үйлдвэрт нь ажиллуулах хэрэгтэй.

Газар тариалан, гагнуур, фермер, хүнсний үйлдвэрлэгчид, техник, технологийн, уул уурхайн өндөр мэргэжлийн гэх мэт бүх салбараар бэлдмээр байна. Хорин мянган хүн сургахад төдий тооны үйлдвэрийн эзэдтэй, мэргэжлийн мастеруудтай болно. Магадгүй тэдний зарим нь тав, нөгөө хэсэг нь 500 ажилтантай үйлдвэрийн эзэд ч болно. Тэд ажлын байр бий болгоно. Үүнийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Өнөөдөр хэл мэдэхгүй хүмүүсийг Солонгос руу явуулахаар яадаг вэ гэхээр очоод дандаа туслах буюу хэл шаардахгүй л ажил хийнэ шүү дээ.

Манай улс 1920-иод онд Герман руу 30 гаруй залуусаа явуулж байсан байдаг. Д.Намдаг, Д.Пагмадулам, Н.Наваан-Юндэн, Д.Нацагдорж гээд тэргүүний сэхээтнүүдтэй болж байсан. Зөвхөн дээд боловсрол эзэмшсэн биш Германд хоёр, гурван жил суралцаад ирсэн хүмүүс Үйлдвэр комбинат, хэвлэлийн үйлдвэрийн гол гол инженерүүд нь байлаа. Бидэнд ийм түүх бий. Газар дээр нь очоод мэргэжлээр нь ажиллаад, ёс горимд нь суралцаад ирсэн хүн их ондоо болсон байдаг юм шүү.

-Таны энэ санаачлага хэзээ ажил хэрэг болох бол?

Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж л байна. Эхлээд өрийн гэсэн төсөлтэй болох гээд гадна, дотныхонтой их ярилцаж, ингэж хөгжсөн тэдний туршлагыг судлан их юм уншиж байна. Гадаадынхантай санал солилцоход тэд их сайн ойлгож хүлээж авдаг. Ялангуяа тэд “Үнэхээр танай улсад ажил хэрэг явуулахад нарийн мэргэжлийн хүн дутагддаг” гэж хэлж байгаа.

Энэ талаар бүх салбарын менежерүүдэд өөрийнхөө илтгэлийг тавина гэж бодож байгаа. Томоохон ажлын хэсэг байгуулаад “Ажилсаг монгол” гэсэн хөтөлбөр боловсруулна. Ажилсаг хүн өөрөө хариуцлагатай, шударга, сахилга баттай байдаг. Ерөнхийдөө төсөөллөө гаргачихаад байж байна.

-Эдийн засаг хүндэрсэн энэ үед Тавантолгой, Оюутолгой төслүүддээ л найдаж байх шиг байна. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?

Зөв л дөө. Том төслүүдийг явуулах ёстой. Гэхдээ зөвхөн Оюутолгойгоор, алтаар, зэсээр улс орон хөгжихгүй. Нэн тэргүүнд хүнээ хөгжүүлэх ёстой. Энэ төслүүдээ явуулахын зэрэгцээ жинхэнэ өндөр мэдлэг, боловсролтой, эрүүл саруул, ажилсаг монгол хүнийг бий болгож ажилсаг Монгол Улс болох хэрэгтэй.

-Таныг ном бичиж байгаа гэж сонссон. Ямар сэдэвтэй вэ?

Би зохиолч, бичгийн хүн биш л дээ. Гэхдээ 2007 онд Хүнс, хөдөө ажахуйн сайд байхдаа “Хүнс, хөдөө ажахуй Монгол Улсын хөгжлийн гарц” гэсэн ном бичсэн юм. “Уул ус, буурал түүх” гээд ургийнхныхаа тухай ном гаргасан. Хоёр, гурван жилийн өмнөөс материал цуглуулж зав чөлөөгөөрөө жаахан юм хийгээд яваад байсан.

Энэ ондоо багтаад шинэ номоо гаргана гэсэн бодолтой байгаа. Өөрийн намтарчилсан түүхийн маягаар бичвэл миний амьдралын туршлага хүмүүст жаахан ч гэсэн тус болох болов уу гэдэг үүднээс бичиж байгаа. Түүнээс өөрийгөө сурталчлах гэсэн юм биш л дээ. Хүмүүс тэтгэвэртээ гарсан үедээ бичсэн нь дээр гэдэг юм билээ. Би харин ч ийм үедээ бичих нь сонирхолтой юм уу гэж бодоод байгаа.