Содбаатар.Я 2016.11.07 | Телевиз: Eagle TV

“Я.Содбаатар: Төсвийн төслийг хэлэлцэхдээ бодлогын алдааг засах тал руугаа анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, 2017 оны төсвийн төсөлд “Санал дүгнэлт боловсруулах” бүлгийн ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар

Эрүүлжсэн төсвийн талаар яриа өрнүүллээ

Ийгл телевизийн Бадарчийн Жаргалмаа зохиогчийн хөтөлбөрт УИХ-ын гишүүн, 2017 оны төсвийн төсөлд “Санал дүгнэлт боловсруулах” бүлгийн ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар уригдаж оролцлоо.

2017 оны төсвийн төсөл гурав дахь хэлэлцүүлэгтээ шилжин ороод байна. Тус ярилцлагаар төсвийн хэлэлцүүлэг хэр амжилттай явааг ярилцлаа. Гишүүний хэлж буйгаар төсвийн нөхцөл маш амаргүй нөхцөлд өргөн баригдсан тухайлбал эдийн засаг 17,5% ирсэн байсан боловч 1,3% руу унаж байна.

Үндсэндээ эдийн засаг 13 дахин унаж, валютын нөөц хомсдмол болсон. Түүнчлэн Монгол улсын төсвийн алдагдал 18 % тай гэх мэтчилэн эдийн засаг санхүүгийн хувьд дотооддоо мөн гадааддаа тухайлсан үзүүлэлтүүдийг харвал дөрвөн шатлалаар буурсан хүндрэлтэй амаргүй үед төсөв хэлэлцэгдэж байна.   

“Я.Содбаатар: Төсвийн төслийг хэлэлцэхдээ бодлогын алдааг засах тал руугаа анхаарах хэрэгтэй”

Гишүүний тодотгон хэлж буй асуудал бол Төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулах тал дээр онцгой анхаарах  хэрэгтэйг цохон хэллээ.

Төсвийн суурь шинэчлэлийн хүрээнд тэрээр энэ өөрчлөлтийг хараахан өөрчилж амжаагүй боловч 2-3 ахиц дэвшил гарсанг хэллээ. Нэгдүгээрт: МАН засаг авсны дараа үнэ тогтворжуулах гээд Монгол банкан дээр явж байсан гол хөтөлбөрүүд үүнээс гадна хөгжлийн банк бусад төсвөөс гадуур байсан бүх мөнгөө нэгтгэн нэг төсөвтэй болсон нь энэ төсөв онцлогтой гэлээ. Нэг төсөвтэй болсон нь сүүлийн жилүүдийг нэг төсвийн нүдээр харах юм бол 10 гаруй хувийн алдагдалтай яваад байсан

Ярилцлагатай холбоотой Зурвас мэдээллүүд:

“Найман яамны төсөв 1,7-44 хувиар өссөн байна”

“Барилга байгууламжийн хөрөнгө оруулалт 41,6 хувь”

 “Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд хэдийнэ давжээ”

“Эрдэнэт ДЦС ТӨХК-ийн Үндсэн санг хоослоход 6 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсныг буцаажээ”