УИХ-ын гишүүн Л.Болд
2016.11.08

Л.Болд: “Монгол Улсаа хөгжүүлье”

УИХ-ын гишүүн Л.Болд ТВ5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоунд оролцлоо.

Монголын улстөрийн хоёр томоохон хүчний нэг  болох Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл намын даргаа томилоогүй, үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа удаа дараа хойшлуулсан байдалтай байна.

Ардчилсан намд үүсээд байгаа энэ нөхцөл байдал юунаас болоод буй намын даргагүй, ҮЗХ хурлаа хийж чадахгүй гэх зэрэг, айлаар бол өрхийн тэргүүнгүй байгаа байдал, Мөн улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар Ардчилсан намын нөлөө бүхий улстөрч, УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

Гишүүн ардчилсан намд үүсээд буй байдлыг тэрээр шинэчлэлийг хийх цаг нь болсон, өөрчлөлт шаардлагатай байгааг нэн түрүүнд ярилаа. Намын шинэчлэл, суурь муу байгааг  шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлж. 2016- гаас өмнөх сонгуулийн үр дүн мөн одоогийн сонгуулийн үр дүн нь намын шинэчлэл дотоод бүтцийг шинэчлэх болсныг хэлээд байгааг дүгнэнэ хэллээ.

“Л.Болд: Үр дүн дандаа эсрэгээрээ байсан. Тод ил байсан гишүүдээ шахаж хавчиж хүний ёсноос долоон дор нөхцөлд байлгаж байна.”

Гадна талдаа жүжиглэе гээд хурлаа хийхгүй, даргаа томилохгүй байсаар байгаад сая орон нутгийн сонгуульд мөн ялагдал хүлээн муу дүн авлаа. Энэ нь нам өөрөө ард түмнийхээ, гишүүд дэмжигчдийнхээ захиалгаар шинэчлэлээ хийхгүй бол энэ чигээр цаашид явбал маш эмгэнэлтэй хувь заяа хүлээж байгааг нотлон харууллаа.

“Л.Болд: Нам /Ардчилсан нам/ гэдэг бол нийгмийг хөтлөөд, манлайлаад, хошуучлаад хүн болгоны зүрх сэтгэлд очих ёстой юм.

Ардчилсан намын нэгдэж чадахгүй байгаа шалтгаан нь улстөрийн мухардал мөн барьцаалагдсан, дотоод ардчилалгүй, худалдагддаг, өмчлөгддөг, аливаад нээлттэй олон түмнийг араасаа дагуулдаг байх ёстой байтал дээр дурьдсан байдалтай байна. Нээлттэй дагуулагч шинж чанараа хэрэгжүүлэхгүйгээр энэ нам удаж байна.