Эрдэнэ.С 2016.11.08 | Телевиз: Eagle TV

С.Эрдэнэ: Гал алдахгүй төдий төсөв

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ

Ийгл телевизийн Бадарчийн Жаргалмаа зохиогчийн хөтөлбөрт УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ уригдаж оролцлоо.

Энэ цаг үед улсын төсөв хэлэлцэгдэж батлагдах өдөр дөхсөөр байна. 2017 оны төсвийн төслийг энэ сарын 15- нд багтаан батлах гэж байна. Төсөв дээр МАН –ын бүлгийн баримталж буй санал байр суурийг өмнөх зочноор толилуулсан бол. АН-ын байр суурь ямар байгааг тодрууллаа.

АН-ын Бүлгийн дарга хэлэхдээ: Орж ирж буй төсөв жилийн бүхийл хэрэглээгээ батална гэсэн үг. Энэ бол жил бүр хийдэг ажил цаашдаа төсөв нэг загвар, өнөө маргаашаа аргацайсан ийм байдлаар яваад байх хэрэг үү үгүй юу эсхүл арай өөр өнцгөөс, шинэлэг байдлаар харж төсөөлөх юм уу гэдэг тустаа асуудал.

“С.Эрдэнэ: Энэ удаагийн төсөв мөн л гал унтраах төдий аргацайсан төсөв орж ирлээ.”

Нэг тулгуурт эдийн засгийн бүтэцтэй нөхцөлд улс орны эдийн засаг тогтворгүй байдаг. Гаднаас 100 хувь хараат. Олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад манай эдийн засаг дагаад унаж байдаг, үнэ өгсөхөөр дагаад босож байдаг ийм байдалтай явах нь зөв үү. Эсвэл олон тулгуурт эдийн засгийн шинэ бүтэц бий болгоод ямар ч эдийн засгийн нөхцөл байдал Монгол улсын нөхцөл байдал тогтвортой байдаг нөхцөлийг бүрдүүлэх үү гээд олон зүйл байна.

Цааш тэрээр Эдийн засгийн хямралаас гарах онцгой хөтөлбөр орж ирнэ гэж харж байсан нь хүлээлттэй нийцсэнгүй. Эдийн засгийн том реформ хийх зүйл харах байх гэж бодож байсан ч санасанд хүрсэнгүй гэлээ.

Гишүүн төсвийн төслийг “Гал алдахгүй байх” төдий л төсөв орж ирнэ гэж дүгнэлээ.