2010.08.05

Ц. Даваасүрэн: “Хотгойдын хурд

-Ярилцлагаа саяхан болж өнгөрсөн Хотгойдын шадар ван Чингүнжавын 300 жилийн ой, "Хотгойдын хурд-2" наадмын талаарх сэтгэгдлээр эхэлье. Та монгол түмний сэтгэлд хүрсэн наадам хийнэ гэж өнгөрсөн хавар ярьж байсан. Хэлж байснаараа сайхан наадам хийлээ. Хэрхэн зохион байгуулсан талаар сонирхуулах уу?

-Төрсөн нутагтаа улсын хэмжээний наадам хийх тухай бодол 2007 онд анх төрж, тэр жилээ "Хотгойдын хурд-1" наадмыг санаачлан, нутгийн сайхан нөхдийн дэмжлэгтэйгээр хийж байсан түүхтэй. Энэ наадмын өвөрмөц найруулга,  зохиомжийг манай Д.Цоодол анхнаасаа хариуцсан. Ж.Сэнгэдорж, Ж.Жамъянсүрэн гээд сүрхий ирээдүйтэй найруулагчид манай нутгаас гарч ирж байгаа. Энэ залуус дэглэнэ. Д.Цоодол гараад ирэхээр улсын хэмжээний арга хэмжээ гэдэг нь тодорхой болно. Мөн улсын наадмын хэмжээний наадам болгоход "ТV-5" телевизийн захирал Сарангэрэл маань их үүрэг гүйцэтгэж ирлээ. С.Хүрэлбаатар заан бөхөө аваад явчихна гээд дэм дэмээрээ л болгочихдог юм. Тэгээд улсын арслан Д.Мөнхбаатар, хурч начин Ц.Содномдорж нар маань байхад бөх сайхан болно. Анхны хотгойдын хурдыг хийх жил шинэ арслан төрөхөд их бэлгэшээсэн. Харин том наадам хийхэд мөнгө, санхүү босгоно гэж хүнд ачаа бий. Энэ удаа гэхэд аймгийн уячдын холбоо "Хотгойдын хурд-2" морин уралдааны 160 сая төгрөгийн шагналын санг бүрдүүлсэн. Бидний дунд нэртэй том бизнес эрхлэгч, банкны эзэд байдаггүй ч, хүн амаар олонтой учраас тал талаасаа дэмжээд босгоод ирдэг. Энэ дашрамд шагналын сан бүрдүүлэхэд сэтгэл гаргаж тусалсан хандивлагчиддаа уячдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэхийг хүсэж байна. Олон хүн байгаа учраас нэр дурьдах боломжгүй байна. Гэхдээ өөр хэлбэрээр эдгээр хүмүүсээ нутгийнхандаа сурталчилна. Наадмаас наадамд бид туршлагажиж, монгол түмнийхээ сэтгэлд хүрсэн жишиг наадам хийхийг хичээж ирлээ. Хэр болсныг бвд бищ та бүхэн үнэлсэн нь дээр болов уу.

-Цаг агаарын хувьд ч тохиромжтой байсан гэж сонссон...?

-Тэгэлгүй яахав. Нар шараад л, бороо цутгаад байвал хэцүү шүү дээ. Хотгойдын их жанжин, цогтой эх оронч Чингүнжав үнэхээрийн тэнгэр язгуурын хүн байжээ гэж манайхан бэлгэшээсэн. Наадмын өмнөх таван өдөр бороо орж шороо, тоос дараад наадмын өдрүүдээр нар, хур тэгширсэн сайхан өдрүүд байлаа. Үнэхээр нутгийн уул ус, хангай дэлхий баясч бид урамтай сайхан наадацгаасан.

-Хөвсгөлчүүд Хотгойдын шадар вангийнхаа түүхийг хэр мэддэг бэ?

-Манайхан хүүхэд байхаасаа баатар жанжныхаа түүхэн домгийг сонсч өсдөг. Тухайлбал намайг бага баихад манай голынхон цайныхаа дээжийг өглөө бүр Вангийнхаа ирэх зүгг өргөдөг байлаа. Нутагтаа эргэж ирнэ гэж хөгшчүүд маань ярьдаг байв. Хөх хаяавчтай байеан нь одоо харин цагийн аясаар орхигдож байх шиг. Манай суманд шавар хэрэм, төмөр хайлуулж зэвсэг хийж байсан тогооны суурь, гэрийнх нь буурь гээд олон түүхэн баримт байдаг юм. Манай сумынхан нутгийн хүн гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.

Танай нутгийн морьд хэр хурдалсан?

-Бүрэнтогтох сум. Манай сумаас соёолон насанд Батдоржийн бор соёолон айрагдсан. Аймагтаа хурдтайд ордог сум.

-Зун газар сайгүй л наадам болдог. Наадмын ач холбогдлыг та юу гэж боддог вэ?

-Олон өнцгөөс харж болно. Томруулж харвал, олимпийн наадмын жишгээр тайлбарлаж болох. Бид бас бусад аймгийнхантай өрсөлдөж байж, Засгийн газрын шийдвэр гаргуулан Хангайн бүсийн морин ураддаан "Хотгойдын хурд" наадмыг хийлгэдэг. Үүнийг тэр болгон хүн мэддэггүй байх. Энэ удаа гэхэд аймгийн морин спорт уяачдын холбоо санал оруулан, Монголын морин спорт уячдын холбоогоор дэмжүүлэн Засгийн газрын шийдвэр гаргуулсан. Наадмын үед нутгийн болоод гадны хэдэн арван мянган наадамчид цугладаг. Энэ хэмжээгээр бизнесийн эргэлт түргэсч манай аймгийн хөгжилд хувь нэмрээ өгч байгаа. Наадмын маргааш дэлгүүрийн лангуу хоосорчихож байна. Өөр нэг ач холбогдолтой асуудал нь ах дүү, найз нөхдөөрөө цуглаж, сэтгэлийн цэнгэл эдэлж, нутгаараа омогшин, шинэ эрч хүчийг авч, түүнийгээ цаашид нутгийнхаа хөгжилд зориулдаг. Мөн наадам угтаж бүтээн байгуулалт хийх, наадмын бэлтгэл хангах гээд хөгжилд хувь нэмэр оруулах ажлууд хийдэг.

-Энэ жил ойгоо угтаж олон сайхан ажлууд хийсэн байна билээ. Та нутгийн гишүүний хувьд бүтээн байгуулалтын ямар ажил хийв?

-Ой угтаж хийсэн хамгийн гол ажил нь ирээдүйн олимпийн аваргыг нутгаасаа төрүүлэхэд хувь нэмэр оруулах спорт цогцолбороо арваад жил болгож байж ашиглалтад хүлээн авлаа. Өнгорсөн хуга-цаанд би гурван ч удаа хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдвэрлэж өгч байв. Хамгийн сүүлд цогцолборыг дуусгахад шаардлагатай 500 сая төг-рөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Ц.Сэд-ванчигийн хамт хөөцөлдөж шийдвэрлүүлсэн. Энэ цогцолборын суурин дээр миний бага нас өнгөрсөн учраас их ач холбогдол өгдөг байлаа. Би Мөрөнгийн нисэх, цаг уурын хашаанд тоглож өссөн хүн. Тэр суурь байгаа газарт байеан нисэхийн түлээний саараан дотор бидний тоглодог нуувч байдаг байлаа. Түүнчлэн Чингүнжавын хөшөөний цогцолборын боржин чулуун талбайн хөрөнгө оруулалтын 50 сая, хүүхэд залуучуудын паркийн 70 сая зэрэг хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэж өгсөн. Төв талбай маань ирэх жил гэхэд боржин чулуун болно.

-Та 2007 онд анх "Хотгойдын хурд-1" наадмыг санаачлан хийж байсан. Энэ удаагийн наадам өнгөрсөн наадмаас юугаараа өөр байсан бол?

-Найруулга зохиомжийн хувьд хуучин баг ажилласан талаар дээр хэлсэн. Илүү сайжруулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Манай Д. Цоодол олон төрлийн авъяастай хүн. Миний сонгуулийн менежерийг хүртэл хийсэн хүн. Зөвхөн нэвтрүүлэгч биш маш чадварлаг зохион байгуулагч. Цаашдаа төрийн том наадмуудыг найруулдаг болно байх гэж би итгэж явдаг. Би өмнөх наадмын талаар хэдэн үг хэлье. Намайг анх аймгийн уячдын холбооны тэргүүн болоход ММСУХолбооны ерөнхий нарийн бичгиин дарга Баярмагнай гуай "Хүү минь танай нутаг Тэсийн хурдны нутаг гэхэд нэг ч удаа бүсийн наадам хийгээгүй байгаа. Баян-Өлгий танайх хоёр үлдлээ, үүнийг дотроо бодоорой" гэсэн юм. Аливаа зүйлийг анх санаачилж хийнэ гэдэг амаргүй ажил байдаг юм билээ. Хийсэн хойно нь ярих амархан. Олон сайхан нөхдийн хүчинд хийсэн. Анхны наадам маань сэтгэлд нь хүрсэн учраас нутгийнхан маань их дэмждэг болжээ. "Хотгойдын хурд-1" наадмын хандивын арга хэмжээнд урлагийнхныгаа эс тооцбол хэдхэн хүн ирж байв. Зарим ах нар өмнөх наадамд тоож харагдаагүй бол одоо үзэгддэг болсон байна. Цаашдаа хандив өргөдөг болох биз. Мөн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл өмнөх "Хотгойдын хурд"-д оролцоогүй бол энэ удаа Чингүнжавын хө-шөө, морины бай шагналыг хариуцаж идэвхтэй, манлайлж оролцлоо. Өмнөх наадамд олон газрын шилдэг уяачид, шилмэл хурдан нэг ч түрүүгүй, гуравхан айрагтай наадсан юм. Үүнээс том сургамж авч манай нутгийн уяачид "Хотгойдын хурд-2"-т маш сайн бэлдэж ур чадвар, хурдан хүлгээ сайжруулж гурван түрүү, зургаан айраг авлаа. Энэ нь наадам хийхийн бас нэг ач холбогдол юм. Холбооны маань тавьсан нэг зорилго биеллээ олж байгаад уяачид бид баяртай байгаа.

-Танай айрагдсан морьд аль нутгийнх байсан бэ?

-Сонирхолтой нь гаднаас авчирсан адуунуудаас биш нутгийн морьд байлаа. Их насны түрүү авсан Монгол Улсын алдарт уяач Намсрайдоржийн халиун аймаггаа олон удаа айрагдаж байсан Түнэл сумын унаган адуу байгаа юм. Удаалсан нь манай Тосонцэнгэл сумын харъяат Отгонбаярын хар морь Рашаант сумаас гаралтай гэж сонссон. Нутгийн морьд хурдлахад уул ус маань ивээсэн биз.

-Та нутагтаа морины хийморийн сайхан бурхан бүтээсэн байна билээ. Ач тусаа өгөө биз дээ. Цаашдаа морин спортыг хс жүүлэх талаар нутагтаа хийх бодолтой байна. Энэ удаа амжуулж чадаагүй ямар ажил үлдэв...?

-"Хотгойдын хурд" наадам гурван жил тутам манай нутагт тогтмол зохион байгуулагддаг болно. Энэ удаагийн наадам ч гэсэн манай нутгийн уяачдад олон санаа өгсөн байх. Үүнээс төрсөн бодлоо ярилцаж, наадмын хооронд хийх ажлаа төлөвлөнө. Улсын наадамд өрсөлддөг уяачид, хурдан хүлэг төрүүлэхийн төлөө ажиллана. Энэ удаа наадмын хаалтыг шөнийн гэрэлтүүлэгтэй хийх гэж төсөөлөөд амжсангүй. Дараагийн наадамд гүйцээхийг хичээнэ. Яагаад бид бага ч болов олимпийн хэлбэр оруулж болохгүй гэж. Энэ удаагийн нээлт дээр Хөвсгөлийн бөө тэнгэрт хөөрөхийг харсан ба Хийморийн морины хувьд уяачдынхаа хүсэлтээр бүтээсэн юм. Манай уяачдын амжилт дээшилж олон айраг түрүү авсныг бодоход урам зориг, сэтгэл нь сэргэж хийморь нь босоо байгаа юм болов уу.

-Яагаад "Хотгойдын хурд" гэсэн талаар сонирхуулахгүй юу?

-Манай аймагт адууны хоёр угшил бий. Дархадын цагаан адуу, Тэсийн унага буюу Хотгойдын унага. Хурдны чиглэлээрээ монгол түмэнд илүү танигдсан нь Хотгойдын унага юм. Дуугаар түүхэнд нэр нь үлдсэн Монголын хамгийн эртний хурдны угшил гэхэд болно. Энэ бүхнээс санаа авч өөрийн дуутай наадам буюу "Хотгойдын хурд” гэдэг нэрийг өгсөн түүхтэй. Дуу нь хүртэл бэлэн байгаа биз дээ. Холбооны маань нэрийг ч "Дэлтэй цэнхэр гэдэг. Мөн л домогт хүлэг морины дууны нэр. Манай Дархадын цагаан адуутай холбоотой хотгойд дуу байх.

-Ярилцлагын төгсгөлд та уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?

-Энэ наадмын найруулга, зохиомж, хэвлэл мэдээллийг хариуцсан хүмүүст болон хандивлагчид, сэтгэл гаргаж бэлдсэн уяачид, наадмын арга хэмжээнд оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлж, морины босоо цагаан хийморь та бүхнийг ивээх болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе "Хотгойдын хурд" наадам өргөжиж дэлхийн наадмыг нутагтаа дуудах цаг ирнэ ээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.