Д.Тэрбишдагва: Хариуцлагыг зөв ойлго
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.11.09

Д.Тэрбишдагва: Хариуцлагыг зөв ойлго

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явцад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Тус нисэх буудлын ажил удааширч буй нь мөн л санхүүтэй холбоотой гэнэ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Хариуцлагын тогтолцоог мөн ч олон жил ярилаа. Хариуцлага гэдэг нь хүнийг заавал хариуцлага тооцож шорон оронд хийнэ гэсэн ойлголт биш юм. Нэлээд олон улстай гэрээ хэлэлцээр хийсэн байна.

Зарим нь ямар ч ашиггүй. Тэгээд ашиггүй нислэгийг нисгээд байдаг. Зөвхөн Ховд руу нисгэхийн тулд 114 сая төгрөгийн ашиггүй зардал гарчихсан байна” гэв. Түүнчлэн Монгол Улсын бүх салбарт хариуцлагагүй явдал их байгааг дурьдаж, өмнөх алдаа дутагдалаа засаж явахгүй бол нэг хүнээс болж хэдэн зуун тэрбумаар тоологдох хөрөнгө алдаж буйг сануулаад авлаа.

Түүний эл сануулга төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж буй үед чухам л “шар тос” болохуйц үг аж. Юутай ч тэрбээр шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх шаардлагатайг хариуцлага хэмээх үгтэй хамт дайлаа.