Мэргэн.Ч 2016.11.09 | Сайт: Vip76.mn

Бизнесээ яаж авлигаас ангид, шударга, ёс зүйтэй явуулах вэ гэсэн асуултад хариулт олоорой

Бизнесээ яаж авлигаас ангид, шударга, ёс зүйтэй явуулах вэ гэсэн асуултад хариулт олоорой
"Ил тод, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих" семинар 11 дүгээр сарын 15-нд "Blue Sky"-д болно

“Ил тод, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих” сэдэвт семинар 2016 оны 11 дүгээр сарын 15-нд болно. Монголын Бизнесийн Зөвлөлийн зохион байгуулж буй тус семинарыг “Транспэрэнси Интернэшнл Монгол”, “Азийн сан” дэмжин оролцож байна.

Семинар хоёр хэсэгтэй явагдана. Эхний хэсэгт семинарыг нээж, “Монголын Бизнесийн Зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн, “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэлони Линдбэрг нар үг хэлэх юм.

Семинарын үндсэн үйл ажиллагаа “Бизнестээ шударга, ил тод байдлыг баримтлах үндсэн хүчин зүйлс, олон улсын туршлага” сэдэвт илтгэлээр эхлэх бөгөөд уг илтгэлийг “Trident Integrity Solutions” компанийн гүйцэтгэх захирал Марк Ловатт тавих болно.

Үргэлжлүүлэн “Jacobs Mongolia”, “Вагнер Ази” компани, “Сант Марал сан”, “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын төлөөлөл бизнесийн шударга байдал, ёс зүй, бизнесээ яаж авлигаас ангид байлгах талаар өөр өөрсдийн илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Илтгэлүүд тавьж дууссаны дараа “TI Mongolia” байгууллагын төлөөлөл Кристин Худэтц оролцогчдын дунд асуулт, хариулт явуулснаар семинарын эхний хэсэг өндөрлөх юм.

“Ил тод, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих” семинарын хоёр дахь хэсэгт 5 хүн тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Тодруулбал, Монголд ил тод, ёс зүйтэй бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүд, эдгээр бэрхшээлийг төрийн байгууллага, хувийн компаниуд хэрхэн шийдэх боломжтой талаар Авлигатай тэмцэх газар, Мандал даатгал ХХК, Тарва Инвестмент ХХК-ийнхан өөрийн санал санаачилгыг оролцогчидтой хуваалцана.

Семинарын хоёр дахь хэсгийн төгсгөлд зочин илтгэгч, оролцогчид хамтран гол асуудлаа тодорхойлж, боломжит шийдэл эрэлхийлж, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнд хандан уриалга гаргах юм.

Семинар болсноос хойш тодорхой хугацааны дараа уг семинараас гарсан санал, шийдэл, дүгнэлтийг багтаасан тайлан, зөвлөмж гарах юм байна.

“Ил тод, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих” сэдэвт семинарт оролцоход ямар нэгэн төлбөргүй. Гол нь оролцогчдын тоо хязгаартай бөгөөд 50 хүн оролцуулах юм.

Хэрэв уг семинарт оролцох хүсэлтэй бол Монголын Бизнесийн Зөвлөлийн "Бизнесийн ёс зүй" ажлын хэсэгт хандах эсвэл info@transparency.mn хаягаар бүртгүүлэх, семинарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус зөвлөлийн Хамтын ажиллагаа хариуцсан менежер Х.Отгонгэрэлтэй холбогдоорой.