Лу.Гантөмөр АH-ыг шинэчлэх “Challenge” эхлүүлж, эхний хүмүүсээ дууджээ
Боловсролын сайд асан Лу.Гантөмөр
2016.11.09

Лу.Гантөмөр АH-ыг шинэчлэх “Challenge” эхлүүлж, эхний хүмүүсээ дууджээ

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, М.Батчимэг нарын “Нэг ардчилал” фракц татан буугдсан албан ёсоор зарласан билээ.

Энэ шийдвэр нь Ардчилсан нам доторхи бүлэглэл, фракцийн эрх ашиг, амбийцаас намаа ангижруулж, шинэчлэлийг бодитоор өрнүүлэх санаачлагын эхлэл гэдгийг тэд мэдэгдсэн.

Тэгвэл Боловсролын сайд асан Лу.Гантөмөр, “Албан тушаал тойрсон фракц бүлэглэлүүдээс татгалзсан, нэгдмэл, нээлттэй, үзэл бодолдоо үнэнч Ардчилсан намын төлөө #Би_Ардчилсан_намын_гишүүн Challenge”-ийг санаачлан эхлүүлж буйгаа зарлан, эл давалгаанд намын дарга асан З.Энхболд, МОАХ-ын лидер Х.Баттулга,  намын даргад хүчтэйгээр яригдаж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Лу.Болд, шинээр мэндсэлсэн “Чандмань” фракцийн тэргүүн Г.Батхүү нарыг дууджээ.