Батболд.Су Сандуй.Ц 2016.11.09 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгийн газар

Хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр баталлаа.

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:

  1. Эдийн засгийн өсөлт өрх бүрт;
  2. Хот байгуулалт, дэд бүтэц;
  3. Байгал орчин, ногоон хөгжил;
  4. Нийгмийн хөгжил;
  5. Засаглал гэсэн нийт 5 бүлэг, 26 зорилтын хүрээнд 286 арга хэмжээг тусгажээ.

Түүнчлэн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй уялдсан байдал, хариуцан, хэрэгжүүлэх байгууллагыг тус тус зааж өгсөн байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдааныг зарлах тухай, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай, Нийслэлийн орон сууцны корпорацийг өөрчлөн байгуулах тухай болон бусад асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ