Гантөмөр.Л 2016.11.10 | Сонин: Улстөрийн тойм сонин

АН-ыг аврагч...

АН-ыг аврагч...
“АН-ыг аврагч” УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр

Сүүлийн үеийн сонин, содон мэдээлэл бүр Л.Гангөмөртэй холбогдох болж. АН-ыг амь оруулах гэсэн аврагчийн дүрээр улс төрд “хөл тавьж” буй түүний хийж эхэлсэн ажлууд их сонин.

Намынхаа гишүүдийг “Challenge”-д дуудаж “Би Ардчилсан намын гишүүн. Албан тушаал тойрсон фракц бүлэглэлүүдээс татгалзсан, нэгдсэн, нээлттэй, үзэл бодолдоо үнэнч Ардчилсан намын төлөө нэгдэж байна” гээд л намынхаа тугны өмнө авахуулсан зургаа фэйсбүүк хуудсандаа тавьжээ. Тэрчлэн өөрийн арван найздаа энэхүү дуудлагыг илгээснээр дараагийн хүмүүс мөн л Л.Гантөмөрийн адил зургаа нийтлэх учиртай юм байх.

Тэгвэл өчигдөр тэрбээр “Ардчилсан намыг шинэчлэх шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь тэр. Намын даргын суудалд нэр дурьдагдсан болоод ч тэр үү, улс төрийн амбицаа алдах вий гэж айсандаа юм уу. Ямартай ч түүний үйлдэл, үг яриа нь хүртэл содон болжээ.