2016.11.11

Эдийн засгийн хямралыг даван туулахад 1,8 жил хэрэгтэй

Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг УИХ өргөн бариад байгаа тэгвэл энэ хөтөлбөр нь хямралаас гаргах төлөвлөгөө байхгүй тунхагийн шинжтэй байгааг сөрөг хүчнийхэн шүүмжиллээ.

Эдийн засгийн хямралыг даван туулах хугацааг 1,8 жил гэж тогтоож таван зорилтыг өмнө тавьсан байна. Төсвийн алдагдлыг бууруулж хариуцлагатай эрүүл нэг төсөв батлах, Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж том төслүүдээ хөдөлгөх хөрш орнуудтай хийх худалдаагаа сайжруулах үүнд казино байгуулах ажил орж байна.

Юуны түрүүнд казиногийн хуулийг батлуулж эрхзүйн орчныг бий болгоно. Магадгүй 2017 онд Чингис хаан олон улсын онгоцны буудал хөшигийн хөндий рүү нүүнэ. Энэ бүс газрыг ашиглаж казино байгуулах боломж байгаа. Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийн талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Та нар бий болгосон бид нар гаргах гэж байгаа ч гэх маягаар би бие рүүгээ түлхэхээс илүүтэй, хамтын хүчээр энэ хямрал хүндрэлээс гарах ёстой. Энэ Утгаараа 2017 он нэг талдаа хямрал нөгөө талдаа бидэнд боломж тийм учраас тэр томоохон эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй төслүүдээ түлхэж явуулах энэ ажлыг хийх ёстой. Энэ бол хөтөлбөрийн амин сүнс нь гэж би хувьдаа ойлгож байгаа. Энийг дагаад ГШХО өснө, ажлын байр нэмэгдэнэ. Тооцох үр дүнгээ ямар хэмжүүр, ямар цаг хугацаанд хэрэгжих ямар эерэг зүйл авчрах талаар зүйлүүд дээр би анхааралтай авч үзнэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Нэг зүйл дээр илүү анхаарал тавих ёстой гэж үзэж байгаа. Тэр нь хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэдэг асуудал байна. Энд тэн цахилгаан станц өргөтгөнө гэж зүйл яваад байгаа. Уг нь хувийн хэвшлийнхэн хийх бүрэн боломжтой байгаа. Хувийн хэвшил өөрөө хийх боломжтой зүйл дээр төр өөрөө зээл авч шийднэ гэдэг зарчмаар хандаж болмооргүй юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: Яг харвал хямралын хүндрэл гэж нэр дор лобби хийж байгаа юм шиг ялгаатай юм гэвэл казино, бооцоотой уралдаан гэсэн зүйл мөн баахан төслүүд байна. Тухайн төслүүдийг ямар байгууллага хувь хүн лоббиддог юм. Энэ хүндрэл хямрал гэдэг талаасаа биш хөтөлбөрт орно орох ёстой гэдэг талаас хуулж бичсэн зүйл их байгаа.