Ц.Даваасүрэн: Буцаасан ч хугацаанд нь баталж амжина
2010.11.04

Ц.Даваасүрэн: Буцаасан ч хугацаанд нь баталж амжина

Нэгдсэн төсвийн тухай хуульд зааснаар ирэх оны төсвийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой байдаг. Тэгвэл дөрвөн хэлэлцүүлэг давж байж хуульчлагдах ёстой. 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг санаачлагчид нь буцаах саналтай байгаа юм. Тус намын бүлгийнхэн Хүний хөгжил сангийн орлогын эх үүсвэр тодорхойгүй гэж үзэж байгаа юм. Учир нь, Хүний хөгжил санд төвлөрүүлэхээр төсөвлөсөн 850 тэрбум төгрөгийн 450 тэрбумыг нь Тавантолгойгоос оруулахаар Засгийн газар тооцоод байв. Холбогдох албаны хүмүүсээс энэ талаар тодрууллаа.


-Засгийн газар ирэх оны төсвийн төслийг татаж авсан мэдээлэл байна?

-Мэдээгүй юм байна. Харин цаашид төсвөө яаж явуулах вэ гэдгээр л зөвшилцөж байгаа.

-Төслөө татаад авчихвал дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийгээд батлах хугацаа цаана нь үлдэх юм уу?

-Байгаа шүү дээ. Арванхоёрдугаар сарын 1 -нээс өмнө амжина.

-Засгийн газартай ямар зөвшилцөл хийж байгаа юм бэ?

-Орлогын дутагдлаа яаж шийдэх вэ. Юугаар нэмэх вэ. Зардлаа яаж шийдэх вэ гэж ярьж байгаа.

-Гишүүд төсвийн төслийг буцаах санал гаргавал буцааж болох уу?

-Болно. Гэхдээ буцаах биш л дээ, Засгийн газар татаж авах л асуудал байх болов уу.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.