УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.11.11

Д.Тэрбишдагва: Засгийн газар нойр хоолгүй ажиллах ёстой

Өнөөдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгээс гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ХХААЯ-ны сайдад асуулга өргөн барьсан. Уг асуулгыг хүлээн авч хариуг хуулийн хугацаанд ирүүлсэн П.Сэргэлэн сайдад талархлаа. Миний тавьсан асуулт бол мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж биологийн онцгой шинж бүхий монгол малаас ашиглаж болох нөөцийг ашиглах ямар бодлого чиглэл, зорилт дэвшүүлж ямар томоохон арга хэмжээнүүд төлөвлөж байгаа болон энэ талаар төр засгийн газар салбарын түвшинд ямар бодлого дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа талаар асуулга тавьсан.

Өнөөдөр энэ асуудлууд чухлаас чухал болж байгаа юм. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай ийм үед энэ асуулгыг тавьж хэзээ ч Монгол улсыг өлсгөхөд хүргээгүй мал аж ахуйн салбарынхаа талаар өнөөдөр бид онцгойлон анхаарах цаг болсон. Үйлдвэрлэлийг нь дэмжих цаг болсон. Хүнс хэрэглэдэггүй мал аж ахуйн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүн ч байхгүй л дээ.

Энэ хүндрэлийн үед даван туулах хамгийн чухал салбар магад энэ мал аж ахуйн салбар байж болох үүднээс энэ асуулгыг тавьсан. Энэ дээр мэдээж П.Сэргэлэн сайдыг харж байхад Залуу хүний хувьд олон салбаруудтайгаа уулзаад явж байх нь харагдаад байгаа. Хийж байгаа ажлыг нь дүгнэж цэгнэхээс гадна санал онолоо хэлэх ёстой л доо. Энэ чухал хүндрэлийн үед бид нойроо хасаж ажиллах ёстой.

Ялангуяа Засгийн газар нойр хоолгүй ажиллах ёстой цаг. Улсын их хурлыг харалдаа өнөөдөр энэ чухал салбараар хэлэлцэж байхад хэдэн хүн сууж байна вэ. Орон нутагт өрсөлдөхөөрөө малчиддаа хайртай болчихдог, Мал аж ахуйн салбарын бодлогын яриад ирэхээр хүн амьтан тун цөөхөн болчихож байна.

ХХААЯ-ны сайд П.Сэргэлэн: Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, малын өвчинтэй тэмцэх чиглэлээр бид ОХУ-д хамтран ажиллах санал тавьсан. ОХУ-ын ХААС энэ саналыг нааштай хүлээн авч хамтарч ажиллахаар болсон. БНХАУ-ын хорио цээрийнх нь мал эмнэлгийн газар ерөнхий мал зүйчтэй энэ чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан хоёр тал хоёул нааштай хүлээн авсан.

Хятадаас дөрөв таван удаагийн бүрэлдэхүүн ирж манай улсад ажилласан. Хамгийн сүүлд Ховд аймгийн Мялзан туст өвчинтэй тэмцэж байгаатай нилээн сайн нарийвчилж шалгаж танилцсан. Олон улсын стандарт дүрэм журмын дагуу ажиллаж байгаа юм байна. Энэ дээр зарим тохиолдолд мэргэжилтнээ илрүүлж зөвлөмж өгч хамтарч ажиллая гэсэн чиглэл байж байна.