Батхүү.Г 2016.11.15 | Сайт: Мэдээ.МН

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү уртын дуучин М.Дүгэрсүрэнг одонгоор шагнажээ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү уртын дуучин М.Дүгэрсүрэнг одонгоор шагнажээ
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү уртын дуучин М.Дүгэрсүрэн

Авъяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч, уртын дуучин М.Дүгэрсүрэнг Монголын баг сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү хүлээн авч уулзаж, холбооны дээд шагнал “Монгол Улсын Манлай” хоёрдугаар зэргийн одонгоор шагнасан байна.

Энэхүү шагналыг үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлж, ёс заншилаа дээдлэн, баялаг бүтээж, яваа манлайлагч нарт олгодог уламжлалтай аж. Дашрамд дурдахад, М.Дүгэрсүрэнг дэмжигчдийн групп байгуулагдан, улмаар "Монгол HD" телевизийн удирдлагуудад хүсэлт хүргүүлэхээр төлөвлөсөн байна. Тэд Монгол өв соёл, урлагийг түгээх, өвлүүлэх, төрмөл авьяастан М.Дүгэрсүрэнг эцсийн шалгаруулалтад үлдээхийг хүсэж байгаа аж.