Батболд.Су Сандуй.Ц 2016.11.16 | Телевиз: TМ

Аз жаргалтай Улаанбаатарын төлөө...

ТМ  телевиз аз жаргал юу вэ, аз жаргалтай иргэн, аз жаргалтай хот болохын тулд хэрхэн талаар зорилтот нэвтрүүлэг хийжээ. Тус нэвтрүүлэгт иргэд аз жаргалыг хэрхэн мэдэрдэг хамгийн үнэ цэнэтэй зүйлийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Иргэдийн хувьд гэр бүл эрүүл энх байдал мөн орчны аюулгүй байдал зэргийг дурдлаа. Мөн тус нэвтрүүлэгт судлаачид байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр  хэлэлцүүлж байна гэсэн юм.  

“Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт:

  • Амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалах,
  • Эрх зүйн орчинг бүрдүүлэх,
  • Санхүү бизнес,
  • Хөрөнгө оруулалт,
  • Хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил,
  • Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн 5 чиглэлээр 50 ажлыг хийхээр тусгасан байна.

НИТХ-ын дарга, энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн  иргэд  тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж,  сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ.