Л.Болд: Элчин сайд нарыг бөөндөж байгаа нь улстөрийн наймааг харуулж байна
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна
2016.11.17

Л.Болд: Элчин сайд нарыг бөөндөж байгаа нь улстөрийн наймааг харуулж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна.

Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаар томилохыг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үндэслэл шалтгаан нь Оюутолгойн гэрээ, 2008 оны долдугаар сарын 1-ний асуудал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хариуцлага алдсан асуудлуудыг хөндсөн юм.

Түүнчлэн, Б.Тэрбишдагва, Л.Болд нарын гишүүдээс Элчин сайдаар томилогдох гэж байгаа хүмүүсээс юу хийхээр төлөвлөж байгааг нэг бүрчлэн хариулах хүсэлт гаргав.

УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагва: Элчин сайд гэдэг их хариуцлагатай ажил. Гэтэл энд бөөнддөг асуудал байна. Өнөөдөр Европ, Арабын Элчин сайд нар гарч ирж байна. Гадны улсад эх орноо төлөөлнө гэдэг бүхэл бүтэн Монгол Улс тэнд байгаа гэсэн үг. Үнэндээ энэ Элчин сайд нараас бүгдээс нь асуух юм байна.

Энэ хүмүүс онцгой тусгай даалгавартай явах ёстой. Эдийн засгийн хямралтай үед ямар даалгавартай явах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Бид гэрээ хийж чадахгүй ч улс болгоноос авч чадах юм байна.

Тэр улсын зардлаар монгол залуусаа өндөр мэргэжилтэй болгох, үйлдвэрийн эзэд, ажил олгогчдыг бэлдэх асуудал дээр тусгай даалгавар өгөх ёстой. Гадаадад байгаа хүмүүс яаж ажиллаж, амьдарч  байгааг хараад эндээ ирж хэрэгжүүлэхэд бэлдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Болд: Элчин сайд нарын асуудлыг бөөндөн хэлэлцэж байна. Улс төрийн наймаа харагдаад байгаа байхгүй юу.

Ийм практикаа өөрчлөх ёстой гэж бодож байна. Д.Тэрбишдавга гишүүнийг дэмжиж байна. Миний хувьд Элчин сайд нарт хүн болгон үгээ хэлэх ёстой гэж бодож байна. Тухайн улс орон ямар онцлогтой юм, юунд анхаарал хандуулж, юуг хэрэгжүүлэх хэрэгтэй юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол монгол төрийн протоколд үлдэнэ. Баримт болно.

Тэгэхээр бүгдээрээ 2-3 минутад хариулах хэрэгтэй. Самбуу гуай, Гунгаадорж гуай үнэхээр сайн ажиллаад ирсэн. С.Баяр, Т.Ганди нарын ажлын бүтээмж нь мэргэжлийн Элчин сайдуудаас илүү байсан. Ер нь төрийн ажлын туршлага, төрөө төлөөлөх жин гэдэг гадаад харилцаанд чухал юм билээ. Зөвхөн хэлний мэдлэгийг нь хязгаарлах бодлого сүүлийн жилүүдэд явсан.

Энэ бол буруу. Би дэмжээгүй. Өнөөдрийнх бол болж байна. Улс орон янз бүр байгаа. Зарим нь зөвхөн мэргэжлийнх гэдэг. Зарим нь бүр мэргэжлийнх гэдэггүй. Ц.Мөнх-Оргил сайд дараа дараагийн Элчин сайдын томилгоон дээр анхаарах хэрэгтэй. Үнэхээр бид бөөнддөг. Энэ бол маш дулимаг байгаад байгаа юм. Элчин сайд нарыг сонсох хэрэгтэй.

С.Баяр: Элчин сайдаар томилогдоод хийх ажлын төлөвлөгөө бүрэн боловсрогдоогүй байна. Оюутолгойн гэрээний тухай Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүн хэлж байна.

Миний хувьд Элчин сайдаар томилогдоод юу хийхээ бодож байна. Одоо энд шууд хэлэх юм алга, бүрэн боловсруулагдаагүй байна.

УИХ-ын гишүүдийн надад хандаж хэлсэн үгэнд хариу хэлэх хэрэгтэй. Би УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байсан хүний хувьд улсаа төлөөлөх ёстой гэдгээ мэдэж байна. Оюутолгойн гэрээг би байгуулсан юм биш. Ерөнхий садын хувьд байгуулах ёстой гээд байгуулуулсан. Үүгээрээ ч би бахархдаг. 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт,  найман жилийн өмнө байгуулсан Оюутолгой хоёр л өнөөдөр Монголыг авч явж байна. Тэтгэвэр тэтгэмж, цалин гэдэг асуудлыг хэлж байгаа байх. Үйл ажиллагаа эрхэлсэн цагаасаа хойш найман их наяд төгрөг хуримтлуулсан. Би тийм л хариу өгмөөр байна” хэмээв.

1.8 их наяд төсөв хуримтлуулчихсан байгаа. Гэрээг сайжруулах асуудал Засгийн газар, УИХ-д нээлттэй байгаа шүү дээ.

М.Энхсайхан: Шведийн вант улсад хойд Европын улс юм билээ. Хүйтэн дайны үед дулаахан харилцаатай байсан орнуудын нэг.