Саранчимэг.Б 2016.11.18 | Сайт: Vip76.mn

Б.Саранчимэг юу хийж амжуулав?

Б.Саранчимэг юу хийж амжуулав?
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Хүн, нийгэм, экологи гэсэн гурван цогц асуудлыг нэгэн жигд анхаарч байж тогтвортой хөгжлийг хангаж чадна гэж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг үздэг.

Тэрээр “Сүүлийн үед төр засаг эдийн засаг, уул уурхайн салбарыг ярьсаар хүн, нийгэм хийгээд экологийн асуудлуудыг хойш тавьж, бүр мартах нь холгүй байна.

Тиймээс тогтвортой хөгжил тэр дундаа экологийн асуудалд түлхүү анхаарч, бодлого, шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллана” гэж УИХ-ын гишүүн болохоос өмнө өгсөн нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.

Тэгвэл одоо Б.Саранчимэг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн болоод 4 сар болж байна. Энэ хугацаанд юу хийж амжуулав?

Байгаль экологи, тогтвортой хөгжлийн асуудлаар:

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

 оруулах тухай хуулийн төслөө Засгийн газар УИХ-аас буцаан татсан. Уг хуулийн төсөл нь тодорхой 4 салбарт үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлж, 1 хувийн татвар ногдуулах тухай байсан юм.

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг мод үржүүлгийн үйлдвэрлэлийг газар тариалангийн дэд салбар болгон нэмэх санал гаргасан.

Тэрээр “Мод үржүүлэг бол мод тарихын эхлэл. Мод үржүүлгийг дэмжсэнээр ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэнэ” гэсэн үндэслэлийг санал гаргахдаа дурдаж байсан юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байх үеэр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Нийслэлийн хөгжил” гэсэн зорилт байгааг санууллаа. 

“ДҮҮРЭГ БҮРТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИХ” ГЭСЭН ЗААЛТЫГ ЗАСГИЙН ГАЗАР ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН САНАЛ ГАРГАСАН.  

- “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэн, хөрс, агаарын бохирдлын бууруулна гэж нэмж тусгах нь зүйтэй гэсэн саналыг Б.Саранчимэг гаргаад байна.


Нийгмийн халамж, хамгааллын асуудлаар:

Б.Саранчимэг УИХ-ын 13 эмэгтэй гишүүний нэг. Энэ хугацаанд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, хүрэлцээгүй байдал болон ахмад настан, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, эхчүүдийн нийгмийн асуудлыг хөндөж байна. Тухайлбал,

- “Насны хишиг” хөтөлбөрийн насны босгыг 70 нас ба түүнээс дээш байсныг 65 болгох саналыг Л.Энх-Амгалан, А.Ундраа, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын хамт гаргасан нь байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдсэн юм. Тиймээс ирэх оноос 65 ба түүнээс дээш насны иргэдэд 50-200 мянган төгрөгийг жилд 2 удаа олгохоор болсон.

2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН 7-НД НЭР БҮХИЙ 4 ГИШҮҮНТЭЙ ХАМТРАН САНААЧИЛСАН 2 ХУУЛИйн төслөө УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭЭД БАЙНА. 

- “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжээд байна.

Хуулийн төсөл батлагдсанаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч 491 мянган иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө гэсэн тооцоо гаргажээ. Сард 24 000 төгрөг гэж тооцон тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлснөөр эдгээр хүмүүс тэтгэвэр авах боломж бүрдэнэ.

- Статистикаас харахад, жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Гэсэн ч зарим эмэгтэйд хүүхэд төрүүлж, асрах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл тасалдах бэрхшээл тохиолддог.

Мөн Мал аж ахуйн салбарт ажиллаж буй 300 мянган малчдын нийгмийн баталгааг сайжруулах, малчдыг тууштай ажиллуулах зорилгоор тэдний тэтгэвэрт гарах насыг тодорхой жилээр наашлуулах шаардлага нийгэмд тулгарч байна.

Энэ бүхнийг харгалзан үзэж Б.Саранчимэг нар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна.  

 


Иргэд, сонсогчдын асуудлаар:

Мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай дунд сургууль, Сувилалын цэцэрлэгийн яслийн 10 дугаар цогцолборт ажиллав.

Б.Саранчимэг УИХ-ын чуулганы хуралдаанд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд анхааруулж, Улаанбурхан өвчин, ханиад томууны ид дэгдэлтийн үеэр Баянзүрх дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, бодит байдалтай танилцсан юм.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тусгай хэрэгцээт  сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан санал, дүгнэлт гарган танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Б.Саранчимэг ажилласан. 

Мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай дунд сургууль, Сувилал, цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын үйл ажиллагаатай танилцсан.

10 ДУГААР ЦОГЦОЛБОРЫН ШИНЭ БАРИЛГЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙГ УЛСЫН ТӨСӨВТ СУУЛГУУЛАХАА ХЭЛСЭН.   

- Чуулганы хуралдаанаар Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаарх асуулгын хариуг хэлэлцэж байх үеэр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэг огт байхыг байгааг хэлж, улсын төсөвт сургууль, цэцэрлэг барих төсвийг ямар зарчмаар тусгадгийг асуусан юм.

- 38 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг дурдаад, 14 дүгээр сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг 2017 оны төсвөөс татах болсон шалтгааныг тодрууллаа.

- Тойргийнхоо иргэд сонсогчидтой уулзаж, тэдний санал гомдлыг холбогдох албан тушаалтанд уламжилж, шийдвэрлүүлэхээр болсон юм.